Шри Ланка улс Хятад, Энэтхэг, Япон улсыг хандивлагч орны бага хуралд урихаар төлөвлөжээ
2022, 6 сарын 22. 17:040

Эдийн засгийн хямралд ороод буй Шри Ланка улс гадны тусламжийг нэмэгдүүлэх зорилгоор Энэтхэг, Хятад, Япон улсыг хандивлагч орны бага хуралд урихаар төлөвлөжээ.

Шри Ланка улсын хувьд эдийн засгийн хямрал нь ноцтой түвшинд хүрч, ердийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг ч татан авах боломжгүй нөхцөл үүссэн учир ерөнхий сайд Ранил Викремесингхэгийн засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах хичээл зүтгэлээ улам нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

Тийнхүү ноён Викремесингхэгийн лхагва гарагт засгийн газарт хандан мэдэгдсэнээр, “Бидэнд манай түүхэн түншүүд болох Япон, Энэтхэг, Хятадын дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс бид тэдгээр улсыг оролцуулан хандивлагч орны бага хурал зохион байгуулж, энэхүү хямралыг даван гарах гаргалгааг олохоор төлөвлөж байна. Мөн бид АНУ-аас ч тусламж хүсэх болно.

Пүрэв гарагт Энэтхэг улсаас төлөөлөгч ирж, бид тэднээс нэмэлт тусламж хүснэ. Мөн ирэх долоо хоногт АНУ-ын Сангийн яамнаас нэгэн баг хүрэлцэн ирэх болно.

Одоогийн байдлаар ОУВС-аас хүрэлцэн ирсэн төлөөлөгчидтэй хийж буй хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа” гэжээ.

Шри Ланка улсын хувьд ОУВС-аас урьд авсан 12 тэрбум ам.долларын зээлээ төлөөгүй ч энэ удаад дахин 3 тэрбум ам.доллар зээлэх хүсэлтэй байгаа юм. Ранил Викремесингхэгийн хэлснээр ОУВС-аас тэдний зээлийн хүсэлтийг баталбал тэд Шри Ланка улсын экспортыг өсгөх, эдийн засгийг тогтворжуулахад төвлөрч ажиллах гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02