Венесуэл улсын ерөнхийлөгч Оросын эсрэг тавьсан хоригуудыг цуцлахад уриалжээ
2022, 6 сарын 22. 17:311

Мягмар гарагт Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро улс орнуудыг ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо цуцлахад уриалжээ.

Түүний өгүүлснээр, “Миний бие Каракас хотоос ОХУ-ын эсрэг тавьсан хоригуудыг цуцалж, дэлхий дахины эдийн засгийн нөхцөлийг хэвийн байдалд нь оруулахыг шаардаж байна.

Оросын эсрэг тавьсан хоригууд яг л бумеранг шиг ажиллаж, хоригийг баталсан орнууд болоод дэлхийн бусад улс оронд ч сөргөөр нөлөөлж байна.

Зарим хүмүүс Америк, Европын хандлагыг эдийн засгийн амиа хорлолт гэж тодорхойлоод ч амжсан. Европ, Америкийн элитүүд сохор бас дүлий байна. Тэд тоомжиргүй, давуу байдал хийгээд Оросоос өшөө авах хүслээсээ болж бодит байдлыг харахыг хүсэх ч үгүй байна” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
64.119.18.83
   /
2022, 6 сарын 23. 0:01

энэ хүн яагаад сөхөрч туйлдсан эх орноо боддоггүй юм бэ, боломжийг ашиглаад өчүүхэн ч гэсэн эдийн засгаа сэргээхийг бодож болно ш дээ, Бусдыг шүүж байх цаг ч, эрх ч байхгүй л баймаар. Их хувиа хичээсэн муухай хүн юмаа

Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52