Цахилгаан автомашины түүхий эдийн зардал хоёр жилийн хугацаанд 2.5 дахин нэмэгджээ
2022, 6 сарын 23. 5:060

Судалгаагаар нэг цахилгаан машин үйлдвэрлэх түүхий эдийн дундаж зардал 8000 ам.доллароос давж, хоёр жилийн өмнөхөөс бараг 2.5 дахин ихэсчээ.

Америкийн эдийн засгийн мэдээллийн CNBC суваг орон нутгийн цагаар 22-ны өдөр энэ тухай Алекс Партнерс зөвлөх фирмийн тайлангаас иш татан мэдээлэв.

Өнгөрөгч тавдугаар сарын байдлаар нэг цахилгаан автомашины түүхий эдийн дундаж зардал 8255 ам.доллар байгааг тус тайланд дурдсан байна. Ингэснээр 2020 оны 3-р сард дунджаар 3381 ам.долларын зардал гардаг байсан үеэс даруй 144 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Кобальт, никель, лити зэрэг цахилгаан автомашины батерейг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд, материалын үнэ өссөн нь ийнхүү өртөг нэмэгдэхэд хүргэв.

Мөн хөнгөн цагаан, гангийн үнийн өсөлтөөс шалтгаалж дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины түүхий эдийн үнэ хоёр дахин өссөн байна. Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины хувьд голлох түүхий эдийн өртөг 2020 оны 3-р сард 1779 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сард 3662 ам.доллар болж өссөн байх юм.

Алекс Партнерс фирмийн зүгээс автомашин үйлдвэрлэгчдийг түүхий эдийн өртгийг харгалзан ашигт ажиллагаанд анхаарлаа хандуулна гэж найдаж байгаа бөгөөд өмнөхтэй харьцуулахад цахилгаан автомашиныг үйлдвэрлэн гаргахад харьцангуй их хугацаа шаардагдана хэмээн таамаглажээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42