БРИКС-ийн удирдагчид ам.долларын хүчийг сулруулах арга болоод БРИКС-ийг хэрхэн өргөжүүлж болох тухайд хэлэлцэнэ
2022, 6 сарын 23. 11:400

Өнөөдөр буюу пүрэв гарагт БРИКС-ийн (Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк) арвандөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах билээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтыг БНХАУ удирдах бөгөөд уулзалтын хүрээнд гишүүн орнуудын удирдлагууд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдэд төвлөрөх гэнэ.

Мөн уулзалтын хүрээнд нэгэн чухал асуудлыг хэлэлцэх нь БРИКС бүлгийг өргөжүүлэх эсэх талаар байх ажээ. Тавдугаар сард Хятад улсын зүгээс уулзалтын хүрээнд энэхүү асуудлыг хэлэлцэхийг санал болгосон бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр Аргентин болон Саудын Араб улс БРИКС-д элсэх сонирхолтой байгаа гэж байжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, БРИКС-д нэгдэх хүсэлтэй онууд зөвхөн дээрх хоёроор зогсохгүй бөгөөд Бангладеш, Египет, АНЭУ, Уругвай зэрэг орнууд ч багтах гэнэ.

Түүнчлэн уулзалтын хүрээнд тэд ам.долларын хүчийг сулруулах боломжит аргуудыг хэлэлцэх юм. Ерөнхийлөгч Владимир Путиний урьдчилан мэдэгдсэнээр БРИКС-ийн орнууд төлбөрийн өөр механизмыг бий болгохоор ажиллаж байгаа гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47