Финляндын PPG компани Оросын зах зээлийг орхих болжээ
2022, 6 сарын 23. 15:350

Лхагва гарагт Финляндын PPG компаниас мэдээлснээр тэд ОХУ-ын зах зээлийг орхих болжээ. Тус компанийн хувьд Тиккурила гэх нэртэй барилгын будгийг үйлдвэрлэдэг юм.

Тэдний мэдэгдэлд өгүүлснээр, “Одоогийн байдлаар бид тус улсны зах зээлд багахан хэмжээний бүтээгдэхүүнийг гаргаж, борлуулан ажилтнуудынхаа цалинг олгож байна. Ийн шийдвэрлэхээс өмнө бид Оросын газрын тос, байгалийн хийн салбар, төрийн өмчит компаниуд болоод нам, сансрын хөлгийн зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоогоод байсан.

Гэвч ийм бага цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байхад ч бид тогтвортой ажиллах боломжгүй байгаагаас үүдэн PPG компани Оросын зах зээлийг орхих шийдвэрийг гаргалаа.

Бидний зүгээс энэ онд ОХУ-ын зах зээлээс олсон бүх ашгаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч төрийн бус байгууллагуудад хандивлах болно” хэмээжээ.

PPG компанийн хувьд 1995 оноос хойш ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж ирсэн, салбартаа тэргүүлэгч компани бөгөөд тэд 2000 оноос Орос улсад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болж, тус улсын нутаг дэвсгэрт хэд хэдэн үйлдвэртэй болоод байсан юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02