Илон Маск: Теслагийн шинэ үйлдвэрүүд олон тэрбумын алдагдалтай ажиллаж байна
2022, 6 сарын 23. 16:510

Тэрбумтан Илон Маскийн мэдэгдсэнээр Теслагийн Герман, Америк улс дахь шинэ үйлдвэрүүд Хятад дахь нийлүүлэлтийн тасалдал болоод батарейн хомсдолоос үүдэн олон тэрбумын алдагдал хүлээж байна гэжээ.

Тийнхүү ноён Маск тэдгээр үйлдвэрийг “мөнгөний зуух” гэж нэрлэн “асар их зарлагатай, бараг ямар ч үр өгөөжгүй” гэж тодорхойсон юм.

Энэ тухай тэрээр өнгөрөгч сард өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байсан ч ярилцлага лхагва гарагт л олон нийтийн хүртээл болжээ.

Улмаар ярилцлагад цааш дурдсанаар, Теслагийн Аустин дахь үйлдвэр л гэхэд Хятадын боомт дээр батарейнууд гацсанаас үүдэн тун цөөхөн машин үйлдвэрлэж байгаа гэнэ.

БНХАУ-ын хувьд “0-КОВИД” журмын хүрээнд одоо ч шаардлагатай бүсүүдэд хөл хорио тогтоож байгаа нь тийнхүү гадны компаниуд хийгээд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм.

Улмаар өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээс Хятадын эрх баригчид Шанхай хотноо хөл хорио тогтоосон нь Тесла компанид тун хүнд туссан байна. Үйл явдлын хүрээнд Тесла дэлхий даяар нийт ажилтныхаа 3.5 хувийг ажлаас нь халж, цомхотгол хийхээр төлөвлөсөн гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53