Дэлхийд анх удаа хүнсний хаягдал тосон түлшийг 100 хувь ашиглан хийсэн туршилтын нислэг амжилттай болжээ
2022, 6 сарын 24. 2:240

Шведийн Braathens Regional Airlines (BRA) компани орон нутгийн цагаар 21-ний өдөр дэлхийд анх удаа "агаарын хөлгийн тогтвортой түлш"-ийг 100 хувь ашиглан хийсэн туршилтын нислэг амжилттай болсныг зарлав.

Мөн өдөр тус авиа компани Франц, Италийн хамтарсан нисэх онгоц үйлдвэрлэгч ATR компанийн 72-600 загварын нисэх онгоцыг Финляндын нефть боловсруулах Neste-гийн “агаарын хөлгийн тогтвортой түлш”-ээр цэнэглэж туршилтын нислэгийг амжилттай хийсэн байна. Уг нислэг Шведийн өмнөд хэсэгт орших Мальмо хотоос эхэлж 550 км-ийн зайд орших нийслэл Стокгольм хүртэл 1 цаг 20 минут орчим үргэлжилжээ.

Тус нислэгт ашигласан Neste компанийн “агаарын хөлгийн тогтвортой түлш” нь хоол хүнсний хаягдал өөх, тосыг ашиглан хийдэг бөгөөд ердийн онгоцны түлштэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой байдаг аж.

Агаарын хөлгийн нислэгийн мэдээллийн бодит цагийн үйлчилгээ болох "Flight Radar 24"-ийн мэдээлснээр Европын Нисэхийн аюулгүй байдлын агентлагийн (EASA) зүгээс энэ төрлийн түлшийг 50 хүртэлх хувиар ашиглах зохицуулалтыг хийсэн байдаг ба зөвхөн энэхүү туршилтын нислэгийн хувьд уг хязгаарлалтыг түр хугацаанд чөлөөлж 100 хувь тогтвортой түлш ашиглан хийсэн байна.

ATR компанийн гүйцэтгэх захирал Стефано Бортоли хэлэхдээ "Өнөөдөр дэлхийн нисэхийн салбарын хувьд түүхэн өдөр боллоо. Энэхүү нислэг нь агаарын тээврийн салбар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад шилжиж буй чухал үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02