Nike компани ОХУ-ын зах зээлийг бүрмөсөн орхих шийдвэрт хүрчээ
2022, 6 сарын 24. 2:510

Спорт хувцасны дэлхийн хамгийн том брэнд Nike Оросын зах зээлээс бүрмөсөн гарч байгаагаа зарлалаа.

Ройтерс болон Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Nike орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдэгдэл гарган “Бид Оросын зах зээлийг бүрмөсөн орхих шийдвэрт хүрлээ. Ойрын хэдэн сарын хугацаанд бизнесийнхээ цар хүрээг аль болох хумьж, ажилчиддаа дэмжлэг үзүүлэхийг урьтал болгох болно” хэмээн онцолжээ.

Тус компани нь ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараахан буюу өнгөрөгч гуравдугаар сарын 3-ны өдөр өөрийн нэрийн бүхий л дэлгүүрээ тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаснаас гурван сарын дараа ийнхүү үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоохоор болсон байна.

Ингэснээр Nike нь McDonald's, Starbucks болон Google-ийн араас ОХУ дахь бизнесээ нэгмөр орхих шийдвэрт хүрсэн барууны томоохон компаниудын жагсаалтад нэгдлээ.

ОХУ-ын хууль тогтоогчдын зүгээс тус улсыг орхин гарч буй барууны компаниудын хөрөнгийг хурааж, торгууль ногдуулах шинэ хууль батлах талаар хэлэлцэж байгаа юм.

Nike компанийн хувьд ОХУ болон Украинын зах зээл нийлээд ч тус компанийн нийт борлуулалтын 1 хүрэхгүй хувийг эзэлдэг тул энэхүү шийдвэр нь илүү бэлгэдлийн шинжтэй алхам хэмээн Ройтерс агентлаг цохон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41