Украин, Молдав улсуудад Европын холбооны нэр дэвшигчийн статусыг албан ёсоор олгохоор болжээ
2022, 6 сарын 24. 3:300

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Европын холбооны гишүүн орнуудын удирдагчдын зүгээс Украин улсад тус холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгох шийдвэрийг эцэслэн баталжээ.

Европын холбооны дээд хэмжээний уулзалтын ерөнхийлөгч Чарльз Мишель онцлохдоо Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдаж буй дээд хэмжээний уулзалтын үеэр 27 гишүүн орны тэргүүн Украин болон Молдав улсуудыг Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчдийн статусын талаар шийдвэрлэсэн нь түүхэн мөч байлаа хэмээн өөрийн Твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн Украин, Молдав улсад хандан "Өнөөдөр та бүхэн Европын холбоонд хүрэх замынхаа нэгэн томоохон чухал алхмыг хийлээ” хэмээн баяр хүргэжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26