Netflix-ийн хэрэглэгчдийн тоо буурсан учир дахин орон тооны цомхотгол хийжээ
2022, 6 сарын 24. 11:160

Netflix компанийн өсөлт удааширч, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдсэнээс үүдэн тэд дахин орон тооны цомхотгол хийх болжээ.

Тэдний мэдэгдсэнээр энэ удаа Netflix компани 300 гаруй орон тоогоо цомхотгож байгаа бөгөөд энэ нь тэдний нийт ажилтны 4 хувь юм.

Netflix-ийн хувьд өнгөрөгч тавдугаар сард мөн орон тооны цомхотгол хийж, 150 орчим хүнийг халж байсан билээ.

Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хэрэглэгчийнх нь тоо тасралтгүй өсөж ирсэн Netflix компани өнгөрөгч дөрөвдүгээр сард анх удаа хэрэглэгчийн тоо буурахыг үзсэн бөгөөд түүнээс хойш ийнхүү хоёр ч удаа орон тооны цомхотгол хийж байгаа юм. Хэрэглэгчийн тоо буурсан шалтгаан нь Дисней Плас, Амазон Прайм зэрэг үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой гэнэ.

Улмаар зах зээлийн өрсөлдөөнөөс үүдэн тэд компаниа өргөжүүлэх үүднээс зар сурталчилгааны гэрээ байгуулж, хэрэглэгчид хоорондоо нууц үгээ хуваахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх болсон юм. Ингэснээр тэд компанийнхаа ашгийг жигд өсгөх боломжтой болж байгаа гэжээ. Гэвч Netflix-ийн хувьд нэг бүртгэлээс дөрвөн хэрэглэгч зэрэг хандах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байснаараа хэрэглэгчдээ татаж байсан билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49