Бизнест зориулсан цоо шинэ боломж
2022, 6 сарын 24. 12:470

Одоо аваад, дараа төл буюу худалдан авалтын хамгийн таатай дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэгч Storepay компани нь B2B буюу Business to business үйлчилгээгээрээ байгууллага хооронд Storepay үйлчилгээг ашиглан ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүй 100 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтаа хуваан төлөх цоо шинэ боломжийг санал болгож байна.

Storepay B2B үйлчилгээг ашиглан Storepay боломжтой байгууллагуудаас худалдан авалт хийх боломжтойгоос гадна таны хамтран ажиллагч бусад нийлүүлэгч байгууллагатай Storepay хамтран ажиллах боломжтой.

Storepay B2B үйлчилгээнд бүртгүүлэхэд БАРЬЦАА хөрөнгө шаардахгүй.

Бүртгэл үүсгэх хүсэлтэй байгууллага нь Storepay-ээс шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн 100 сая төгрөг хүртэл үйлчилгээний эрх нээлгэх боломжтой байх бөгөөд нийт үнийн дүнгийн 10%-тай тэнцүү хэмжээний зах зээлийн үнэлгээ бүхий SPC койн байршуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсад сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа цаашид эрхлэх хуулийн этгээд байх
  • Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй байх
  • Төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсвэл захиргааны арга хэмжээгүй байх (E-Mongolia-аас авах боломжтой)
  • Банк болон Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нь муу ангилагдсан түүхгүй, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх (E-Mongolia-аас авах боломжтой)
  • Аль нэг банканд өөрийн нэр дээр данс эзэмшдэг, интернэт банкны үйлчилгээ (банкны аппликэйшн) ашигладаг байх

Бүрдүүлэх баримт бичиг

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн дүрэм
  • Санхүүгийн тайлан /сүүлийн 2-3 улирал/
  • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
  • Орлого, зардал, өглөг, авлага санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд, бусад шаардлагатай баримт бичиг
  • Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд (E-Mongolia-аас авах боломжтой)
  • Төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсвэл захиргааны арга хэмжээгүй тухай баримт (E-Mongolia-аас авах боломжтой)

Та байгууллагадаа Storepay B2B үйлчилгээний эрх нээлгэснээр өдөр тутмын болон давтамжит худалдан авалтуудаа хамгийн хялбараар, хамгийн бага зардлаар, ямар ч нэмэлт төлбөргүйгээр хугацаа алдалгүй шийдэх боломжтой.

Байгууллага бүртгүүлэх хүсэлт илгээхдээ:

b2b@storepay.mn и-мэйл хаягт шаардлагатай мэдээллээ илгээх шаардлагатай бөгөөд ажлын 8 цагийн дотор эргэн холбогдох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7611-0111 лавлах утсаар авах боломжтой.

Website: https://storepay.mn/

Facebook: https://www.facebook.com/storepay.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58