Амазоны Алекса нас барсан хүний хоолойг ч дуурайна
2022, 6 сарын 24. 12:550

Амазоны дуут туслах Алексагийн шинэ загвар хэрэглэгчийн төрөл төрөгсдийн дуу хоолойг дуурайх чадвартай байх гэнэ.

Амазон компаниас лхагва гарагт танилцуулснаар тэд Алексаг ямар ч хүний дуу хоолойг дуурайж чаддаг болгохоор хөгжүүлж байгаа гэсэн бөгөөд төхөөрөмж хэрэглэгчийн хүсэлтэд нийцүүлэн нас барсан ойр дотны хүнийх нь хоолойтой ч ижил дуугарах юм.

Бүтээгдэхүүний танилцуулгыг тэд re:MARS хиймэл оюун ухааны инновацад төвлөрсөн чуулга уулзалтын үеэр хийсэн бөгөөд танилцуулга бичлэгээс үзэхэд Алекса балчир хүүд үлгэр уншиж өгч байгаа харагдах ч дуу хоолойн хувьд эмээгийнх нь хоолойг дуурайсан байжээ.

Амазоны дэд ерөнхийлөгч Рохит Прасадын хэлснээр, төхөөрөмжид шинэ хоолой таниулахад ердөө нэг минут хүрэхгүй аудио хэрэгтэй гэнэ.

Гэвч тэдний зүгээс шинэчлэгдсэн бүтээгдэхүүнийг хэзээнээс худалдаанд гаргахаа тодорхойлж хэлээгүй байна.

Энэхүү өөрчлөлтийг оруулах болсон гол шалтгаан нь Амазон хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжүүдийг илүү хүншүүлэхийг хүссэнтэй холбоотой гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04