ОХУ Украины үр тариан экспортод саад учруулсан бас нэгэн дайралтыг хийжээ
2022, 6 сарын 24. 16:029

ОХУ-ын арми Украины үр тариан экспортод саад учруулж буйн улмаас Африк болон Ойрхи Дорнодод хүнсний хямрал хурцдаж байгаа энэ үед Оросын цэргүүд орон нутгийн цагаар 22-ны өдөр Украины өмнөд хэсгийн Миколаев боомт хотын үр тарианы терминал руу дайралт хийжээ.

Украинская правда зэрэг орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, үдээс хойш Оросын цэргүүд Миколаев хот руу пуужингаар довтолж, нэг хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан гэж тус хотын дарга Александр Сенкевич мэдэгдэв. Шатах тослох материал хадгалж байсан хоёр хувийн компани пуужинд өртөж, наранцэцгийн тос хадгалдаг агуулахад гал гарсан гэж Сенкевич мөн мэдэгдсэн байна. Миколаев мужийн амбан захирагч Виталий Ким хэлэхдээ, Оросууд долоон пуужин харвасан гэжээ.

Канадын хөдөө аж ахуйн Byterra болон АНУ-ын үр тарианы худалдааны Bungie компанийн эзэмшдэг үр тарианы экспортын хоёр терминал Оросын цэргүүдийн халдлагад өртсөн тухай Wall Street Journal мэдээлжээ. Byterra хэлэхдээ, тус компанийн эзэмшлийн үр тарианы терминал нь халдлагад өртөж, гал гарсны улмаас нэг хүн түлэгдэн эмчилгээ хийлгэж байгаа гэв. Харин АНУ-ын Bungie компанийн зүгээс үр тарианы терминал нь халдлагад өртсөн нь үнэн боловч өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан тул гэмтэж бэртсэн хүн байгаагүй гэжээ.

Мөн Оросын арми Украины тариачид болон үр тарианы зуучлагчдын Румыны Константа боомт руу үр тариа тээвэрлэхэд ашигладаг гүүр, наранцэцгийн тос боловсруулах үйлдвэр болон бусад үр тарианы терминал руу дайрсан гэж Wall Street Journal сонин мөн мэдээлэв. Мөн өдрийн өглөө Украины хилийн ойролцоох ОХУ-ын Новосачтинск дахь газрын тос боловсруулах үйлдвэрт Украиных гэж таамаглаж буй хоёр дрон халдлага үйлдсэний дараа Оросын армийн энэхүү халдлага болсон юм.

ОХУ-ын хувьд Украины улаан буудайн экспортод саад учруулж байна гэсэн барууныхны мэдэгдлийг няцаасаар ирсэн ч уг халдлага нь хүнсний хангамжийг онилсон гэдэг нь тодорхой байна. Оросын зэвсэгт хүчин Хар тэнгисийг бүслэн хаасны улмаас Украинд 18 сая тонн үр тариа гацаад байгаа билээ. НҮБ-ын зүгээс Украин болон ОХУ, Турктэй гэрээ хэлэлцээр хийж байгаа ч төдийлөн ахиц дэвшил гараагүй аж. Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд түвшний төлөөлөгч Руссеф Боррел өнгөрөгч 20-ны өдөр зохион байгуулагдсан Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурал дээр ОХУ Украины үр тариан экспортод саад учруулж буйг дайны гэмт хэрэг гэж шүүмжилсэн юм.

Үүний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Le Monde зэрэг Европын өдөр тутмын дөрвөн томоохон хэвлэлд нэгдсэн ярилцлага өгөх үеэрээ “Оросын цэргүүд аажмаар урагшилж, Украины хотууд болон энгийн иргэдэд аймшигт хохирол учруулж байгаагийн зэрэгцээ цэрэг, зэвсгийн зардалд асар их хэмжээний хөрөнгийг зарцуулж байна. Манай Батлан ​​хамгаалахын тагнуулын газрын үзэж байгаагаар ойрын хэдэн сарын дотор Оросын армийн довтолгооны хүч нь сулрах хэмжээнд хүрч магадгүй" гэж тэр хэлэв. Ерөнхий сайд Жонсон “Бид үргэлжлүүлэн украинчууд сөрөг довтолгоо хийх боломжийг олгохуйц техник хэрэгслээр хангах ёстой” гээд энэ сарын 26-ны өдөр ХБНГУ-д болох "Их 7"-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
2
0
9
0
4
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 9 сэтгэгдэл
zochin
103.229.121.83
   /
2022, 6 сарын 24. 20:29

Eр нь бол Украйны сүүлчийн хүн хүртэл тэмц гэж хуцаж бгаа новшнууд ш дээ Украйны ард түмэн яахав Оросуудыг дийлэж л байвал боллоо гэсэн үнэн хорчин харгисууд ш дээ өөрсдийн иргэн бол тэгэхгүй мангар Украйн барууныханы бууны нохой болчихсон Оросуудыг барахгүй ээ АНУ Англи барууныхаан та нар словeн үндэстэнгүүдийг хооронд нь байлдуулаад аль аль талынх нь хүмүүсийг сүйтгэж дууслаа

66.181.177.98
   /
2022, 6 сарын 24. 20:47

Санал нэг б.на

3 0
zochin
103.229.121.83
   /
2022, 6 сарын 24. 20:29

Eр нь бол Украйны сүүлчийн хүн хүртэл тэмц гэж хуцаж бгаа новшнууд ш дээ Украйны ард түмэн яахав Оросуудыг дийлэж л байвал боллоо гэсэн үнэн хорчин харгисууд ш дээ өөрсдийн иргэн бол тэгэхгүй мангар Украйн барууныханы бууны нохой болчихсон Оросуудыг барахгүй ээ АНУ Англи барууныхаан та нар словeн үндэстэнгүүдийг хооронд нь байлдуулаад аль аль талынх нь хүмүүсийг сүйтгэж дууслаа

103.229.121.143
   /
2022, 6 сарын 24. 18:43

Orosyyd ydaxgyi xamraaraa gazar xatgana baix. Delxii Tom oros jijigxen gedgee oilgoxgyu l bn

66.181.161.7
   /
2022, 6 сарын 25. 0:25

shaa

0 0
Зочин
192.82.93.16
   /
2022, 6 сарын 24. 20:12

Хамраараа газар хатгах биз.чи бид 2 оросыг сүйрүүлж баясах яахав.монгол маань бензингүй монгол хамгаалалтгүй болж бид ч хамраараа газар шааж сүйрэх байхаа

5 1
Ууртай зочин
122.201.21.142
   /
2022, 6 сарын 24. 18:20

Үсээ самнаж чаддаггүй новшийн үсийг цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгөх юмсан

Зочин
202.126.89.86
   /
2022, 6 сарын 24. 17:39

Америк Европийн улсууд Еврэй зеленский нарт Орос укрианы хүн ард хэрэггүй зөвхөн газар нутаг байгалын баялаг нь хэрэгтэй .

Иргэн
64.119.24.92
   /
2022, 6 сарын 24. 16:25

Eр нь бол Украйны сүүлчийн хүн хүртэл тэмц гэж хуцаж бгаа новшнууд ш дээ Украйны ард түмэн яахав Оросуудыг дийлэж л байвал боллоо гэсэн үнэн хорчин харгисууд ш дээ өөрсдийн иргэн бол тэгэхгүй мангар Украйн барууныханы бууны нохой болчихсон Оросуудыг барахгүй ээ АНУ Англи барууныхаан та нар словeн үндэстэнгүүдийг хооронд нь байлдуулаад аль аль талынх нь хүмүүсийг сүйтгэж дууслаа

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02