НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Дэлхий дахинд үүсээд буй хүнсний хямрал ирэх жил улам даамжирч болзошгүй
2022, 6 сарын 25. 3:462

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш орон нутгийн цагаар 24-ний өдөр хэлэхдээ, хүнсний хомсдол улам даамжирч, дэлхий дахин сүйрэлтэй нүүр тулж магадгүй байгааг анхааруулжээ.

Ассошиэйтед Пресс зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр тэрээр ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулагдан дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцсон хүнсний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хуралд цахим хэлбэрээр оролцон үг хэлэх үеэрээ “Энэ жил дэлхийн хэд хэдэн бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний өлсгөлөн нүүрлэх эрсдэлтэй байна" гээд ирэх жил үүнээс ч дор байдал газар авахыг үгүйсгэсэнгүй.

Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын дэгдэлт, тэгш бус байдлын улмаас үүссэн хямрал Украины дайнтай холбоотойгоор бүр л даамжирч урьд өмнө хэзээ ч байгаагүй өлсгөлөнгийн хямралыг бий болгосныг тэрээр онцлон тэмдэглэв.

Тариаланчид бордоо, эрчим хүчний үнийн өсөлттэй тэмцсээр байгаа ба энэ байдал нь Ази, Африк, Америк тивд ургац хураалтын ажилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Баяр
66.181.184.226
   /
2022, 6 сарын 25. 12:51

Хэдэн их наядаар хэмжигдэх цаасан доллар хэвлэж аваад түүгээрээ дэлхийн хамаг хүнс нөөцийг худалдан авч хямралд оруулсан АНУ тэргүүтэй барууны орнууд одоо хүнс хомосдлоо гэж хашигчиж үнийн хөөрөгдөл үүсгэж эмх замбраагүй байдлыг дэвэргэж байгаа

Зочин
202.126.89.86
   /
2022, 6 сарын 25. 5:34

Оросыг дарах гэж хуцан ульж байхын оронд Америк Европийн холбооны бодлогоо хараач ардичлал идээд ардичлалтай өлбөрч үхэхүү

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02