АНУ-ын Конгресс бууны хяналтын тухай хуулийг баталжээ
2022, 6 сарын 25. 23:090

АНУ-д бууны хяналтын тухай шинэ хууль Конгрессоор батлагдаад байгаа ба уг хууль хүчин төгөлдөр болоход зөвхөн ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг шаардлагатай байгаа юм.

19 хүүхэд, хоёр багш гээд нийт 21 хүний ​​амийг авч одсон Техас мужийн Увалди бага сургуульд болсон хэрэг болон 10 хүний эрдэнэт амь үрэгдсэн Нью-Йорк мужийн Баффало хотын супермаркетад болсон хэрэгтэй холбогдуулан энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Ингэснээр 1993 онд автомат буу хэрэглэхийг хориглох тухай хууль батлагдаж байснаас даруй 30 орчим жилийн дараа анх удаагаа бууны хяналтыг чангатгасан хууль Ардчилсан болон Бүгд найрамдах намын хамтарсан тогтоолоор Конгресс болон Сенатаар батлагдаж буй нь энэ боллоо.

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, бууны хяналтын тухай хуулийн төслийг 234 гишүүн дэмжиж, 193 гишүүн эсэргүүцсэн байна. Харин үүнээс өмнө Сенатад 65 гишүүн дэмжиж, 33 нь эсэргүүцснээр баталсан юм.

Уг хуулийн төсөлд 21-ээс доош насны буу худалдан авагчдад тавих шаардлагыг чангатгаж, сургууль орчмын аюулгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрт зориулж 15 тэрбум ам.долларын төсөв тусгасан байна.

Хуулийн төсөлд 18-21 насны залуучууд буу худалдан авахыг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн галт зэвсгийн хэрэглээг зохицуулах, орон нутгийн албаны хүмүүсийн аюултай гэж үзсэн этгээдүүдийн зэвсгийг түр хураахад туслах зорилгоор тавигдах шаардлагыг аажмаар чангатгах аж.

Мөн Улаан тугийн тухай хуулийг хэрэгжүүлдэг мужуудад урамшуулал олгох саналыг оруулсан байна. Энэхүү хуулийн гол санаа нь аюултай этгээдийн галт зэвсгийг хураах саналыг холбогдох албан тушаалтанд хүссэн хүн нь гаргах боломжийг олгодог юм.

Мөн энэ хуулийн төсөлд сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр, сургуулиудыг дэмжихэд зориулж 13 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгасан байна.

Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн дарга Жералд Надлер өнгөрсөн сард болсон аймшигт хэргийн хохирогчдын талаар "Ямар ч хууль тогтоомж хайртай нэгнээ алдсан гэр бүл, хамт олныг эргээд элэг бүтэн болгож чадахгүй. Гэхдээ бид өөр хэн нэгэн үүн шиг хайртай нэгнээ цаг бусаар алдахаас сэргийлж чадна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15