ХБНГУ: Хийн хомсдол үргэлжилсээр байвал ирэх өвөл зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрнэ
2022, 6 сарын 26. 2:181

ХБНГУ-ын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Роберт Хавек “Хэрэв ирэх өвөл байгалийн хийн хомсдол үргэлжилсээр байх аваас зарим үйлдвэрүүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй нөхцөл байдалд хүрч болзошгүй” хэмээн анхааруулжээ.

Шадар сайд Хавек орон нутгийн цагаар 24-ний өдөр Германы долоо хоног тутмын Шпигель сонинд ярилцлага өгөхдөө, "Герман улс хийн хомсдолтой нүүр тулахад ойрхон байна” хэмээн онцлоод дээрх анхааруулгыг хэлэв.

Шадар сайд Хавек үргэлжлүүлэн хийн хомсдолтой холбогдуулан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ч зөвхөн энэхүү хариу арга хэмжээг хэрэгжүүлснээр цаашид үүсэх хүндрэлийг давж гарахад хангалтгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ тасалсны хариуд Герман улс өмнөх өдөр нь хариу мэдэгдэл хийхдээ байгалийн хийн хангамжийн төлөвлөгөөний сэрэмжлүүлгийг "онцгой байдлын" түвшинд хүргэн дээшлүүлснээ зарлажээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
2
0
13
4
4
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.40.179
   /
2022, 6 сарын 29. 21:54

Меркель эмгэний хийсэн балаг одоо гарч байна.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04