ОХУ Беларусийг Искандер-М цөмийн пуужингаар хангахаа амлалаа
2022, 6 сарын 26. 12:423

Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр, ОХУ ойрын хугацаанд өөрийн холбоотон болох Беларусь улсад ойрын тусгал бүхий цөмийн зэвсгийн хүчин чадалтай пуужингийн систем илгээнэ гэжээ.

Түүний өгүүлснээр Искандер-М загварын пуужингийн систем нь ердийн болон цөмийн зэвсгээр цэнэглэж, балластик болон далавчит пуужин харвах боломжтой бөгөөд хамгийн холдоо 500 километрийн зайд харвах юм.

Түүнчлэн Орос улс Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн хүсэлтээр тэдний СУ-25 байлдааны онгоцыг цөмийн зэвсэг тээх боломжтой болгож өөрчлөх болсон байна.

Хоёр улсын ерөнхийлөгч нар бямба гараг Санкт-Петербург хотноо уулзахдаа энэ тухай ярилцсан бөгөөд Литва улсын хоригийн тухай ч санал бодлоо солилцжээ. Харин үйл явдлын хүрээнд ерөнхийлөгч Лукашенко Литва улсын Калининград мужийн эсрэг авсан арга хэмжээг “дайн зарлаж буйгаа ялгаагүй хэрэг” гэж тодорхойлсон байна.

Дайны хувьд бямба гарагийн байдлаар ОХУ Северодонецк хотыг бүрэн эзэлсэн болохыг Украины талаас баталсан юм. Ингэснээр Орос улс Луганск мужийг бараг бүхэд нь эзэлсэн болж байгаа ажээ.

Тийнхүү газар нутгаа алдсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленський эзлэгдсэн хотуудаа бүгдийг нь буцаан авна хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрөгч шөнийн байдлаар ОХУ Украины баруун болоод хойд хэсэг руу пуужин харваж, 3 хүн амиа алдаж, олон хүн нурангид дарагдсан гэнэ. Украины талаас мэдээлснээр зарим пуужинг тэд Беларусийн нутаг дэвсгэрээс харвасан хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
1
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Цэцээ.
66.181.160.80
   /
2022, 6 сарын 27. 21:47

Гол обьектыг нь онож нэг мөсөн дайныг зогсоох хэрэгтэй. Удаан байна. Харин энгийн ардуудыг хүүхэд настныг гүүр гарган хамгаалах хэрэгтэй юм.

66.181.161.103
   /
2022, 6 сарын 26. 18:00

Побeда

Зочин
202.126.89.132
   /
2022, 6 сарын 26. 13:10

Хурдхан шиг Европын холбоо устаасаа

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02