Хятад жуулчдын эзгүйрсэн орон зайг нөхөх гэсэн Зүүн өмнөд Азийн зочид буудлууд урьд өмнө байгаагүйгээр хямдарчээ
2022, 6 сарын 27. 2:400

New York Times сонины орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр Зүүн өмнөд Азийн тансаг зочид буудлууд цар тахлын нөхцөл байдлын улмаас хорио цээрийн хатуу дэглэмд байгаа Хятадын жуулчдын орон зайг нөхөх гэж АНУ зэрэг гадаадын жуулчидтай "нулимстай наймаа" хийж байна хэмээн онцолжээ.

Тайланд, Сингапур, Вьетнам, Индонез зэрэг аялал жуулчлалын бизнесээс эдийн засгийнхаа дийлэнх хувийг бүрдүүлдэг Зүүн өмнөд Азийн орнуудын тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газар, зоогийн газрууд сүүлийн үед үйлчлүүлэгчдийг татах зорилгоор тэдэнд “тусгай үнэ"-ийг санал болгож байна.

Эдгээр улс орнууд жуулчдыг татах зорилгоор цар тахлын үед мөрдөж байсан хорио цээрийн дэглэм, тэр дундаа хилээр нэвтрэхэд заавал мөрдөх дүрэм журмыг олон талаар хөнгөвчилсөн боловч аялал жуулчлалын эрэлт хүлээлтээс доогуур байгаа аж. Учир нь энэ салбарт хамгийн том байр суурийг эзэлдэг Хятадын жуулчдын орон зай тус улс дахь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор эзгүйрээд байгаа билээ.

Жишээ дурдвал, Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудал дээр хуваарьт нислэггүйн улмаас олноороо эгнэн зогссон онгоцуудыг олж харж болох юм.

Нөгөөтэйгүүр Зүүн өмнөд Азийн тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйлчлүүлэгчдийг татах зорилгоор гаргаж буй сурталчилгааны бүтээгдэхүүнүүд нь ам.долларын ханшийн өсөлттэй давхцаж, АНУ болон бусад орны жуулчдад урьд өмнө байгаагүй аялал жуулчлалын боломжийг олгож байна.

АНУ-ын Чикаго хотод амьдардаг Мариса (28 настай), Шон Кабинер (31 настай) нар энэ зун Сингапур, Тайланд, Вьетнам, Индонез руу аялахаар төлөвлөсөн байна.

Тэд уг нь Airbnb платформоор дамжуулан хямд, жижиг зочид буудлуудад буудаллахаар төлөвлөж байсан ч Сингапурын Marina Bay Sands тансаг зэрэглэлийн зочид буудалд 2 өдөр 1 шөнө люкс өрөөгөөр үйлчлүүлэх эрхийг маш хямд үнээр авч чадсан талаар New York Times сонин мэдээлэв. Хосууд мөн Тайландын Ко Самуи арал дээр нийт 280 ам.доллароор далайн эргийн тансаг амралтын газарт 11 хоног байрлах захиалгыг хийсэн байна.

Гэвч харамсалтай нь газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж онгоцны тийз өмнөхөөсөө хамаагүй үнэтэй болоод байгаа билээ. Өнгөрсөн сард л гэхэд АНУ-ын Лос Анжелес эсвэл Нью-Йорк хотоос Тайландын Бангкок хүрэх нислэгийн тийзийг 1000 ам.доллароос бага үнээр олох боломжтой байсан бол саяхан 2000 ам.доллар давсан хэмээн New York Times мөн мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04