ОХУ 1998 оноос хойш анх удаагаа өрийн дефолт зарлалаа
2022, 6 сарын 27. 10:191

ОХУ 100 сая ам.долларын өрөө төлж барагдуулалгүй хугацаа хэтрүүлснээс үүдэн 1998 оноос хойш анх удаагаа өрийн дефолт зарлалаа.

Өрийн дефолт зарласан үндсэн шалтгаан нь олон улсаас Оросын эсрэг хориг тавьсантай холбоотой гэнэ. Кремлийн зүгээс өрийн дефолт зарлахгүй байхыг ихэд хичээсэн ч ийнхүү дефолт зарласан бөгөөд энэ нь тус улсын нэр хүндэд маш хүнд цохилт болох юм.

Харин Оросын эдийн засгийн сайдын зүгээс нөхцөл байдлыг “хошиг жүжиг” гэж тодорхойлсон байна.

ОХУ-ын хувьд өмнө нь ерөнхийлөгч Борис Елциний үед буюу 1998 онд өрийн дефолт зарлаж байсан юм.

100 сая ам.долларын өрийн хувьд төлж барагдуулах эцсийн хугацаа нь зургаадугаар 27-ны өдөр байсан бөгөөд ОХУ-ын талаас төлбөрийг Евроклийр банканд шилжүүлсэн ч банк тэдний гүйлгээг цааш шилжүүлээгүй байна. Евроклийр банкнаас мэдэгдэж байгаагаар тэд олон улсаас тавьсан хоригийг л мөрдөж байгаа гэжээ.

Тийнхүү үйл явдлын хүрээнд Эдийн засгийн сайд Антон Силуанов гадаадын хөрөнгө оруулагчид цаашид ч өр төлбөрөө хүлээн авч чадахгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд хоёр үндсэн шалтгаан байгаа нь гадаадын банкнуудыг Орос улстай холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон болон гадаадын хөрөнгө оруулагчдыг Оросоос төлбөр хүлээн авахыг хориглосон юм.

Түүний үзэж байгаагаар энэ нь яг ч өрийн дефолт биш гэнэ. Учир нь өрийн дефолт гэдэг тухайн улс өрөө төлөхөөс татгалзсан эсхүл өрөө барагдуулах боломжгүй санхүүгийн хямрал тохиосон үед л зарладаг зүйл бол Орос улсын хувьд төлбөрийн чадамж нь байгаа бөгөөд өрөө төлж барагдуулах ч хүсэлтэй байгаа юм.



Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
1
0
10
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.40
   /
2022, 6 сарын 28. 12:33

Defolt bish oros tuluud ch heregui .

Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
12024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46