Япон улс дахин Оросын 160 орчим хувь хүн, байгууллагын эсрэг хориг тавина
2022, 6 сарын 27. 13:102

Даваа гарагт Японы NHK сувгаас мэдээлснээр тус улсын засгийн газар ОХУ-д харьяатай хувь хүн, байгууллагын эсрэг тавьсан хоригоо улам өргөжүүлэх болжээ. Энэ тухай Японы ерөнхий сайд Фумио Кишида ХБНГУ-д зохион байгуулагдаж буй "Их-7" бүлгийн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Улмаар Япон улсын зүгээс Украин улсад үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Оросын 70 гаруй хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцааж, Япон улстай батлан хамгаалахын салбарын хүрээнд холбоотой байж болзошгүй Оросын 90 орчим байгууллагыг экспортын хоригт оруулахаар төлөвлөсөн байна.

Дайн эхэлснээс хойш Япон улсын эрх баригчид Оросын эсрэг хэд хэдэн багц хоригийг тавиад байгаа нь Орос, Беларусь, Луганск, Донецкийн нийт 700 гаруй хувь хүн, хуулийн этгээдийг хамарч байгаа юм. Мөн тэдний хоригт Орос, Беларусийн нийт 200 гаруй бизнесийн байгууллага багтжээ.

ХБНГУ-д зохион байгуулагдаж буй “Их-7” бүлгийн уулзалтын хүрээнд гишүүн орнуудын удирдагчид Оросын эсрэг тавих дараагийн хоригийн тухай хэлэлцэж байгаа юм. Тийнхүү Их Британийн талаас мэдээлснээр энэ удаагийн хориг нь Оросын алтны экспортыг хамрах төлөвтэй байгаа гэнэ.

Мөн өнөөдөр буюу даваа гарагт тус бүлгийн уулзалтад Украины ерөнхийлөгч Володимир Зеленський цахимаар оролцох юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
6
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
103.212.116.188
   /
2022, 6 сарын 29. 13:18

Nippon Banzai

Зочин
202.126.89.134
   /
2022, 6 сарын 27. 13:53

Их 7 гэх шиг бусад улсын хөгжилыг боомилж ард иргэдийг нь үхүүлж хоосоруулах аргаар хамаг түүхий эдийг нь үнэгүй шахам хусдаг улсууд . Эдгээрийг тахин шүтэж байгаа улс хэзээ ч хөгжил жаргал үзэхгүй . Харин энэ улсын иргэд яаж ядууруулж чадсан гэдэгээ жуулчин маркаар ирж сонирохдог

Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28