Энэтхэгийн далай дахь арлын орон Шри Ланка улс эдийн засгийн хувьд хямралын нөхцөлд байгаа тул ОХУ руу засгийн газрынхаа 2 сайдыг явуулж, шатахуун худалдан авах асуудлаар хэлэлцээр хийлгэх болжээ.
Тус улсын Эрчим хүчний сайд Канчана Вижесекерагийн хэлснээр сайд нар даваа гарагт ОХУ-ыг зорьж, тус улсаас газрын тос худалдан авах болоод бусад асуудлын хүрээнд биечлэн уулзах гэнэ. Ш
ри Ланка улсын хувьд энэ долоо хоногт шатахууны хомсдол бодитоор тулгарч байгаа тул байгаа нөөцөө зөвхөн нийтийн тээвэр, цахилгаан эрчим хүч үүсгүүр болоод үйлдвэрүүдэд нэн түрүүнд олгох ажээ.
ОХУ Украиныг эзлэн түрэмгийлэх болсноос хойш АНУ болоод түүний холбоотнууд Оросын газрын тосноос татгалзаж байгаа ч Москвагийн талаас газрын тосоо тун хямд үнээр нийлүүлэх болсон нь зарим улс орны анхаарлыг татаж байгаа юм.
Үйл явдлын хүрээнд Канчана Вижесекерагийн хэлснээр, “Хэрэв бид ОХУ-ын засгийн газар, компаниудаас газрын тосыг шууд авахаар тохирч чадвал бидэнд давуу тал үүснэ. Тиймээс бид энэ тухайд төвлөрөн хэлэлцэнэ” хэмээжээ.
Эх сурвалж: ABC News
Sain ba