Газпром Европ тив руу өдөрт 42.1 сая шоо метр байгалийн хий нийлүүлж байна
2022, 6 сарын 27. 18:213

Газпромын хэвлэлийн төлөөлөгч Сергей Куприяновын даваа гарагт мэдээлснээр, тэд Украины улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Европ тивд өдөрт 42.1 сая шоо метр байгалийн хий нийлүүлж байна гэжээ.

Түүний өгүүлснээр, “Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Газпром компани Украины талаас зөвшөөрөл олгосны дагуу тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Суджа байгалийн хий шахах станцаар Европ тив руу өдөрт 42.1 сая шоо метр байгалийн хий нийлүүлж байна. Сохрановкагийн хий шахах станцаас ямар нэг захиалга ирээгүй” гэсэн юм.

Газпромын хувьд техникийн асуудлаас үүдэн Европ руу нийлүүлэх байгалийн хийгээ ийн бууруулсан бол Европын орнуудын үзэж байгаагаар энэ нь ерөнхийлөгч Владимир Путины байгалийн хийг зэвсгийн хэлбэрээр ашиглаж буй явдал гэнэ. Харин ОХУ-ын талаас мэдэгдэж байгаагаар олон улсаас тавьсан хоригийн арга хэмжээнээс үүдэн тэд Газпромын хийн хоолойн техникийн асуудлыг засварлаж чадахгүй байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Ев
66.181.176.182
   /
2022, 6 сарын 29. 10:25

Өсчихөө шив дээ

Иргэн
66.181.184.239
   /
2022, 6 сарын 27. 21:31

Европ, Америк бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хориглож, зогсоох нь зэвсэг биш, орос зогсоохоор зэвсэг болдог байх нээ. Хорвоо ертөнцөд юу гээч нь болоод байна даа

Зочин
111.237.127.46
   /
2022, 6 сарын 28. 9:58

Оросууд өөрсдөө мэдэж хийсэн хэрэг. Хохь нь.

0 0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59