Оросын газрын тос Энэтхэгээр дамжин Европт нийлүүлэгдсээр байна
2022, 6 сарын 28. 2:123

Их Британийн The Guardian сонин орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, АНУ болон Европын холбооны авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд өртсөөр байгаа Оросын газрын тос Энэтхэгээр дамжин Европ руу нийлүүлэгдэж байгааг онцолжээ.

Тус сонины мэдээлснээр, энэ сарын эхээр Баруун Африкаас Либери рүү тээвэрлэсэн 84 мянган тонн жинтэй танк Оросын Усть-Руга боомтоос Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат муж дахь Бадинар боомтод ирсэн тухай цохон тэмдэглэв.

Уг боомт дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн толгой компани болох Nayara Energy-ийн 49.13 хувийг одоогоор ОХУ-ын төрийн өмчит газрын тосны Роснефть компани эзэмшдэг аж.

Гужарат мужид байрладаг дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах уг Жамнагар үйлдвэр нь өнгөрөгч 4-р сард нийт газрын тосны импортынхоо 5 орчим хувийг ОХУ-аас хангаж байсан бол өнгөрсөн сард 27% болтлоо өссөн байна.

Ашгийн бус “Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв”-ийн зүгээс уг үйлдвэрт боловсруулалт хийгдсэн экспортын газрын тосны 20 орчим хувь нь Суэцийн суваг руу тээвэрлэгддэг гэх дүн мэдээ гарсан нь нэг үгээр хэлэхэд ОХУ-ын газрын тосыг Энэтхэгт боловсруулж дараа нь Европ болон АНУ-ыг чиглэн хөдөлдөг боллх нь тодорхой байгаа юм.

Өнгөрсөн сард Энэтхэг улс ОХУ-аас өдөрт дунджаар 800 мянган баррель газрын тос импортолсон бол өнгөрөгч оны мөн үед ердөө 390 мянга, харин тавдугаар сард нь 137 мянган баррель нефть импортолж байжээ.

Олон улсын үнэлгээний Fitch агентлагийн тооцоолсноор импортын хэмжээ цаашид ч нэмэгдэн удахгүй өдөрт 1 сая баррельд хүрч, Энэтхэгийн газрын тосны импортын 20 хувийг Орос эзлэх төлөвтэй байна.

Гэвч ОХУ-ын газрын тос Энэтхэгт очоод тэндээсээ Европ руу тээвэрлэгдэж байгаа эсэхийг бүрэн хянах нь ихээхэн төвөгтэй болохыг The Guardian сонин салбарын мэргэжилтнүүдээс иш татан мэдээлэв. Учир нь боомт дээр өөр өөр орнуудаас ирсэн ачааг хольж солих явдал их болдог аж.

Түүнчлэн ачаа тээврийн компаниуд ч Оросын газрын тосны гарал үүслийг нуун дарагдуулах хэд хэдэн аргыг хэрэглэж байгаа талаар салбарын мэргэжилтэн тус сонинд ярьжээ. Тухайлбал ам.долларын оронд хятадын юаниар гүйлгээ хийх, ОХУ-ын далбаатай хөлөг онгоцноос өөр орны хөлөг рүү шилжүүлж ачих гэх мэт аргыг хэрэглэх болсон байна.

ОХУ Украинд халдан довтолсны дараа юань болон рублийн арилжааны хэмжээ 1067 хувиар өссөнөөс гадна газрын тосыг шилжүүлэн ачих хэмжээ ч нэмэгдсэн гэж The Guardian сонин мэдээлэв.

Энэтхэг болон Хятад улсууд ОХУ-аас их хэмжээний газрын тос худалдан авч байгаа нь барууныхны Оросын эсрэг авч хэрэгжүүлж хориг арга хэмжээний үр нөлөөг хоёр дахин бууралж байна гэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) мэдээлснээр, ОХУ өнгөрсөн сард газрын тосны экспортоос 20 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь Украиныг эзлэн түрэмгийлэхээс өмнөх үеийнхтэй ижил хэмжээнд хүрч сэргэсэн үзүүлэлт юм.

Шор Капитал компанийн шинжээч Крэйг Хоу "Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүд Оросын газрын тосыг хямд өртгөөр их хэмжээгээр авчирч, боловсруулан түүнийхээ багагүй хувийг дахин экспортолж байгаа нь тодорхой юм” хэмээн онцлон тэмдэглээд “Бензин, дизель түлшний үнэ өсөхийн хэрээр Энэтхэгийн газрын тос боловсруулах компаниудын ашигч ихээхэн нэмэгдэх төлөвтэй байна” гэж тэрээр үргэлжлүүлсэн байна.

Тэгэхээр Энэтхэгийн талд ч ихээхэн ашигтай энэхүү бизнесийн хамтрал нь Оросын дайны санхүүжилтийг таслан зогсоох гэсэн барууны орнуудын зорилтыг салхинд хийсгэж буй явдал гэдгийг дурдав.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
хувийн хэвшил мандтугай!
202.126.89.142
   /
2022, 7 сарын 3. 10:54

ийм учраас зах зээл үргэлж ялдаг, улс төр зах зээл хоёр огтлолцож зөрчилдөж байлдах бүрт, улс төрчид сонгогчиддоо таалагдах нүүрээ халхалж хатуу байр сууриар бүгд ялагддаг, харин зах зээл тэдний түр зуурын "жүжгийн" дараа буюу дундуур яаж ийгээд худалдаа наймаагаа үргэлжлүүлдэг. Тогтсон жам, дадал, түүхэн л зуршил шүү дээ. Ашгийн хувьд мэдээж маш хязгаарлагдмал боловч системийн уналтыг бодвол арай чийгтэй л дээ.

66.181.161.46
   /
2022, 6 сарын 30. 10:58

өвөл айсуй.даяарчлал нь өрнөдийг аяндаа дарангуйлна..юм юм ч бооно доо

Баяр
66.181.176.183
   /
2022, 6 сарын 30. 5:27

Барууны орнууд 12 р сарын 5 наас ОХУ с нефть худалдан авахаа зогсоох хориг тогтоосон гэх боловч одоо худалдан авах хоригоо цуцалж зөвхөн дээд үнийн хязгаар тогтоохоор ярьж эхлээд байна

Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02