Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд блокчэйн технологийн тусламжтайгаар хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэж байна
2022, 6 сарын 28. 4:111

Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд хамтран блокчэйнд суурилсан платформыг бий болгон хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэж эхэлжээ.

CNN Business сувгийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, Францын Louis Vuitton Moët Hennessy (LVMH) өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өрсөлдөгч Prada болон Cartier нартай хамтран Aura Blockchain Consortium-ыг байгуулжээ.

Уг ашгийн бус байгууллага нь блокчэйн технологид суурилсан платформыг хөгжүүлсэн ба энэ нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд дижитал баталгаа өгдөг аж. Тус дижитал баталгаанд тухайн бүтээгдэхүүнийг хэзээ, хаана, хэдэн ширхгээр үйлдвэрлэсэн гэх мэт мэдээллийг оруулж өгдөг баына.

Хэрэглэгчид дижитал баталгаан дээрх мэдээллийг вэбсайт эсвэл ухаалаг утасны аппликэйшнээр дамжуулан шалгах боломжтой юм. Одоогоор 20 орчим тансаг зэрэглэлийн брэндүүд уг блокчэйнд суурилсан платформыг ашиглаж байгаа бөгөөд 17 сая тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн тус платформд бүртгэлтэй байгаа гэв.

“Street wear” загвар зохион бүтээгчдийн "OTB" групп болон автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенз компани саяхан үндсэн гишүүн болон элссэн байна. Гишүүдээ энгийн боллн үндсэн гэж 2 хуваапаг ба үндсэн гишүүд платформ хөгжүүлэлтийн зардлыг хуваан хариуцахаас гадна консорциумын удирдлагуудад дуу хоолойгоо хүргэх эрх нь хамаагүй нээлттэй байдаг аж.

Тансаг зэрэглэлийн брэндүүд блокчэйн хэмээх хамгийн сүүлийн үеийн технологид найдах болсон шалтгаан нь хуурамч бүтээгдэхүүнээс үүдсэн хохирол маш их байгаатай холбоотой гэж CNN Business суваг тайлбарлав. Зөвхөн 2017 онд л гэхэд тансаг зэрэглэлийн брэндүүд хуурамч бараа бүтээгдэхүүний улмаас 98 тэрбум ам.долларын борлуулалтаа алдсан гэсэн тооцоо гарчээ.

"Эдгээр брэндүүд нь бусад бүх талаараа бие биетэйгээ өрсөлдөгчид хэдий боловч энэ платформыг хамгийн хурдан бөгөөд найдвартай байдлаар хөгжүүлэхийн тулд хамтран ажиллаж байна" гэж тус платформын албаны хүн онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Бат-Эрдэнэ
   /
2022, 6 сарын 28. 6:00

Одоо л технологи ямар жухал вэ гэдгийг олж харлаа. Ирээдүй илүү сайхан болж байна.

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01