Ажлын ярилцлагын үеэр нөхцөлт асуулт тавихад хэрхэн хариулах вэ?
2022, 6 сарын 28. 10:160

Ажлын ярилцлагын үеэр ажил олгогчийн зүгээс нөхцөлт асуулт тавих нь нийтлэг үзэгдэл билээ. Хэрэв та олон ажлын ярилцлагад орж байсан бол бидний юуны тухай ярьж байгааг тайлбарлуулалгүй мэдэж байгаа биз ээ. Харин та нөхцөлт асуулт гэж юу болохыг мэдэхгүй байвал бүү санаа зовоорой. Бид танд нөхцөлт асуулт гэж юу болох тэдгээр асуултад хэрхэн хариулж болох тухайд зөвлөе.

Нөхцөлт асуулт гэж юу вэ?

Нөхцөлт асуулт буюу зан авирын асуултын зорилго таны ажлын туршлагатай танилцах байдаг. Улмаар нөхцөлт асуултын оновчтой хариулт нь таны зан чанар, нөөц бололцоог харуулж, таныг ажлын хэргийн хүрээнд ямар гүйцэтгэлтэй байхыг дүрсэлж, бусадтай хэр гар нийлэх нэгэн бэ гэдгийг таниулсан шинжтэй байх учиртай.

Тэгвэл нөхцөлт асуултын жишээтэй танилцваас…

Таныг үйлчилгээний салбарт ажиллаж байхад нэгэн хэцүүхэн үйлчлүүлэгч таарахад та ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Хариултын жишээ : (худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бол) Намайг ажиллаж байхад хэдэн үйлчлүүлэгч худалдан авсан бараагаа буцаах хүсэлтэй ирж байсан. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ болоод буцаалтын шаардлага хангасан байх зэргээс үүдэн би тэдэнд буруу сэтгэгдэл төрүүлэхгүйгээр хэд хэдэн асуулт тавих ёстой болсон юм. Тийнхүү би аль болох тайван байж хүн бүртэй ганцаарчилж уулзахдаа тэдний үг бүрийг дуустал сонссон. Нэг өдөр тийм их буцаалт ирэх гэдэг хүндхэн байсан ч би буцаалтын шаардлага хангаагүй гурван бүтээгдэхүүнийг буцааж авалгүйгээр ээлжээ хариуцлагатай хүлээлгэж өгсөн.

(Тээврийн жолооч) Миний ажлын хамгийн чухал нь бараа бүтээгдэхүүнийг яг товлосон цагт нь хүргэх учиртай байдаг. Нэг удаа би хамтран ажиллагчтайгаа буруу ойлголцсоны улмаас бараагаа цагт нь хүргэж чадахгүй нөхцөл үүссэн юм. Би тэр даруй л харилцагчтайгаа холбогдож, түгээлтээ төлөвлөгөөт хугацаанаас эрт хийх болсныг урьдчилж хэлсэн. Тэгээд л бид бараагаа хүргэж байж билээ. Тэр харилцагч бидэнтэй олон жил түншилсэн бөгөөд хожим хойно надад хандаж, миний тэр л үйлдэл түүнийг манайхаар олон жил үйлчлүүлэхэд хүргэсэн гэж хэлсэн.

Танд илүү цагаар ажиллах шаардлага гарч байсан уу?

Хариултын жишээ нь: (Бариа засалч) Бидний хувьд ажлын ачаалал үе үе нэмэгдэх нь байдаг л зүйл. Гэхдээ нэг удаа би бүтэн долоо хоног бариа засал хийх шаардлага гарч байсан. Учир нь хамтран ажиллагсад маань чөлөө аваад явчихсан тул тэдний захиалгат үйлчлүүлэгчийг би авах хэрэгтэй болсон юм. Амрах завгүй тэгж ажиллахдаа би цагаа хий дэмий үрдэг зүйлсээ бүгдийг нь хойш тавьж, аль болох үр бүтээлтэй, шаргуу ажиллахыг хичээсэн бөгөөд ойр ойрхон чөлөө аваад байсан ажиллагсадтайгаа шулуухан ярилцаж, бүгд жигд ажиллах болсон.

Та төвөгтэй хамтран ажиллагсадтайгаа хэрхэн нийцэж, ажлаа хийдэг байсан бэ?

Хариултын жишээ нь: (Амьтны дэлгүүрийн туслах) Би тэжээвэр амьтны дэлгүүрт гурван жил ажилласан. Манай ажил дээр хэнтэй ч юу ч ярьдаггүйгээр алдартай нэг хүн байсан юм. Гэтэл би түүнтэй хоёулхнаа долоо хоногийн турш дэлгүүрээ харах хэрэг гарсан. Тийнхүү ажлын эхний өдөр түүнтэй ярилцах гэж оролдоод чамгүй амжилтад хүрч, долоо хоногийн дотор түүний ямар хүн бэ гэдгийг таньж, үнэхээр л найрсаг нэгэн болохыг нь олж нээсэн. Одоо тэр дэлгүүрийн бүх ажилтантай эелдэг харьцаж, хүсвэл тэдэнтэй ярьж байдаг болсон.

Та ажил дээрээ алдаа гаргаж байсан уу? Тэгвэл алдаагаа хэрхэн залруулж байсан бэ?

Хариултын жишээ нь: (Худалдагч) Худалдагчаар ажиллаж байхдаа би нэг удаа худалдан авагчид гаалийн бичиг баримтыг нь өгөхөө мартаж байсан. Тиймээс би ажлын байраа яаралтай орхиж, түүн дээр очин уучлалт гуйгаад бичиг баримтыг нь өгч байсан. Тэр ч намайг оройтолгүй алдаагаа залруулсанд тун баяртай байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59