Унгар улс Оросын байгалийн хийг хориглох асуудлаар Европын Холбоотой хэлэлцээр хийх хүсэлгүй байна
2022, 6 сарын 28. 11:384

Унгар улсын Гадаад хэргийн сайд Петер Сийяртогийн даваа гарагт мэдэгдсэнээр тэд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтэд хориг тавих талаах бусад улстай хэлэлцээр хиймээргүй байна гэжээ. Учир нь Оросын хийн нийлүүлэлтийг зогсоох нь тэдний эдийн засагт маш их уршиг дагуулах юм.

Энэ тухайд тэрээр Европын Зөвлөлийн Люксембург улсад зохион байгуулсан тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний тухай хэлэлцээрт оролцохдоо хэлсэн байна.

Түүний өгүүлснээр энэхүү уулзалтад тэр Унгар улс байгалийн хийн хоригийн хүрээнд ямар ч хэлэлцээр хийхгүй гэсэн тодорхой байр суурьтай ирсэн гэсэн юм.

Уулзалтын хүрээнд Европын Холбооноос байгалийн хий худалдан авах хамтарсан платформыг бүтээх тухайд хэлэлцсэн бөгөөд энэ талаар ноён Сийярто, “Европын Холбооноос байгалийн хийн шинэ үүсвэр олохоор хичээж буй явдлыг бид асуудалгүй гэж үзэж байна. Гэхдээ энэхүү ажилд оролцох эсэх нь сайн дурын үндэс дээр тулгуурлах учиртай. Гишүүн орнууд энэхүү платформд нэгдсэнээр ямар нэг үүрэг хариуцлага үүрэх учиргүй” хэмээжээ.

Мөн ноён Сийяртогийн зүгээс Оросоос Европт нийлүүлэх байгалийн хий хэмжээ үнэхээр техникийн асуудлаас үүдэн буурсан эсэхийг нягтлахыг хүсэж, хэрэв тийм бол асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
2
1
3
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Иргэн
202.126.92.226
   /
2022, 6 сарын 28. 13:11

ЕХ-ны бусад том улсууд ийм хувиа бодсон бэртэгчдэд гаалийн татвар тогтоох, визтэй болгох, ЕХ-оос үзүүлж буй бусад дэмжлэгээ зогсоох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ЕХ тарсан нь дээр.

T
103.212.119.72
   /
2022, 6 сарын 29. 10:52

Т1тэмбүү

0 0
Зочин
203.91.112.127
   /
2022, 6 сарын 28. 23:16

За. Тэгье ээ. Үмбүү

0 0
66.181.161.40
   /
2022, 6 сарын 28. 12:29

Zuv.ulsaa irgeder l bodno èvropin holboo gej prants.german met tom ulsuud n buhniig meddeg gej yu baidag ym

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41