Швейцарын Credit Suisse банк мөнгө угаасан болох нь тогтоогджээ
2022, 6 сарын 28. 12:320

Швейцарын Credit Suisse банк Болгарын мансууруулах бодисын сүлжээтэй холбоотой мөнгө угаасан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, тус банканд торгууль ногдуулжээ.

Тодруулбал, Швейцарын эрүүгийн шүүхээс Credit Suisse банкийг гэмт бүлэглэлийн гишүүд Европт кокайн наймаалж ашиг олохоос хангалттай урьдчилан сэргийлээгүй гэж үзсэн байна.

Тийнхүү шүүхээс банканд нийт 1.7 сая еврогийн торгууль ногдуулж, Швейцарын засгийн газарт 15 сая евро төлөхийг тушаажээ.

Харин Credit Suisse банкнаас өөрсдийгөө буруугүй хэмээж байгаа бөгөөд давж заалдахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн Credit Suisse банканд ажиллаж асан Элена Пампоулова-Бергоми ч хэрэгт холбоотой болох нь тогтоогдож, Эрүүгийн дээд шүүхээс түүнд 20 сар хоригдох болон 1.7 сая еврогийн торгууль төлөх ял оноожээ. Элена Пампоулова-Бергомигийн хувьд өмнө нь Болгар улсыг төлөөлж газрын теннисний спортод хүч сорьж байсан нэгэн юм.

Шүүхээс түүнийг Болгарын бөх Эвелин Баневтай холбоотой байсныг тогтоон тийн ялласан байна. Эвелин Баневын хувьд цагтаа Европ дахь кокайн хууль бусаар наймаалах бүлэгт томоохон байр суурьтай байсан нэгэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52