Япон: Эрчим хүчний хомсдол нүүрлэж болзошгүй тул худалдааны төв, үйлдвэрүүд хэрэглээгээ танах болжээ
2022, 6 сарын 28. 21:510

Япон улсын засгийн газраас хэт халуун улирал эхэлж байгаагаас үүдэн эрчим хүчний хомсдол үүсэж болзошгүй хэмээн сануулснаас хойш тус улсад үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд эрчим хүчний хэрэглээгээ танах болжээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдэгдсэнээр эрчим хүчний хэрэглээний хүрээнд зарласан түгшүүр лхагва гарагт хүчинтэй үйлчилнэ гэсэн бөгөөд Токиогийн Цахилгаан станцаас эрчим хүч татан авч хэрэглэдэг бүсүүдэд нийлүүлэлт багасаж, эрэлт ихсэх гэнэ. Улмаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг бөөний худалдааны төвөөс өгсүүлээд үйлдвэрүүд хүртэл эрчим хүчний хомсдолоос зайлсхийхийн тулд эрчим хүч хэмнэх журмуудыг баталж, мөрдөх болсон байна.

Тийнхүү цахилгаан эрчим хүчээ хэмнэх хүчин чармайлтын хүрээнд Японы 7-Eleven сүлжээ дэлгүүр 15:00-18:00 цагийн хооронд шарсан хоолоор үйлчлэхгүй эсхүл гадна үзүүлэнгийн хайрцгуудыг дүүргэхгүй байхаар шийдвэрлэсэн бол FamilyMart сүлжээ дэлгүүр 16 мянган салбартаа цахилгаан хэрэглээгээ танаж, 60 хүртэлх хувиар бууруулах болжээ.

Судалгаагаар Япон улсын нийт эрчим хүчний 70 орчим хувийг бизнесийн болон аж үйлдвэрийн байгууламжууд үйл ажиллагаандаа зарцуулдаг юм.

Үйл явдлын хүрээнд Тоёота, Мицубиши зэрэг томоохон компаниуд ч эрчим хүчээ хэмнэх журам баталжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15