ОХУ: НАТО Крымд цөмрөн орсон тохиолдолд Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй
2022, 6 сарын 29. 2:533

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын туслах гэгддэг тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев орон нутгийн цагаар 28-ны өдөр НАТО Крымд цөмрөн орсон тохиолдолд Дэлхийн III дайн эхэлнэ гэж сүрдүүлсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Медведев мөн өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх үеэрээ “НАТО Крымд цөмрөн орох нь Оросын эсрэг дайн зарласан хэрэг болно. Энэ нь цаашлаад Дэлхийн III дайныг өдүүлж магадгүй” гэжээ.

Тэрээр 2008-2012 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт албыг хашиж байсан билээ. ОХУ-ын үндсэн хуулинд нэг ерөнхийлөгч гурван удаа дараалан улиран сонгогдохыг хориглосон байдаг ба энэ үед Путин ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Харин дараагийн сонгуулиар Путин засгийн эрхэнд гарахад Медведев ерөнхий сайдын үүргийг хүлээж авсан ба 2020 оноос хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байна.

Медведев “Крым бол үүрд Оросын нэг хэсэг байх болно. Хэрэв НАТО-гийн аль нэг гишүүн орон Крымд хөл тавих л юм бол бид үүнийг НАТО-гийн өдүүлсэн хэрэг гэж ойлгоно. Улмаар энэ нь жинхэнэ сүйрлийг дагуулсан хэрэг болно” хэмээн цохон тэмдэглэжээ. Крым нь Украины нэг хэсэг байсан ч 2014 онд ОХУ цэргийн хүчээр өөртөө нэгтгэсэн билээ.

Гэвч Украины ерөнхийлөгч Володимир Зеленський саяхан Крымийг эргүүлэн авахаа мэдэгдсэн агаад Украин болон НАТО Крымийг эргүүлэн авах оролдлого хийсэн тохиолдолд байдал улам хурцдаж болохыг Медведев энэхүү үгээрээ сануулж буй бололтой.

Тэрээр цааш үргэлжлүүлэн Финлянд, Швед улсууд НАТО-д элссэн тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мөн мэдэгдсэн байна. Тэд тус хоёр орны хилийн орчимд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Искандер” хэт авианы пуужинг байрлуулах зэрэг хариу арга хэмжээг авахаа онцлов. Медведев өмнө нь нөхцөл байдлаас шалтгаалан Балтийн бүс нутагт цөмийн зэвсэг хэрэглэх болно хэмээн сүрдүүлж байсан удаатай билээ.

Барууны холбоотон орнууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр “Энэ бол манай орны түүхэнд анх удаа тохиолдож буй хэрэг биш юм. Бид аж үйлдвэрлэлээ хөгжүүлж барууны авч буй хориг арга хэмжээг давах болно” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
2
0
4
1
4
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
64.119.25.60
   /
2022, 8 сарын 13. 22:48

Surdiuleg bish Uneniig l helsen bn

202.179.24.119
   /
2022, 7 сарын 2. 13:17

НАТО-г устгах нь зүйтэй. Тэд Серб, Афганистан, Ирак гээд 30 гаруй улсыг америкчууддтай хамтран бөмбөгдөж цэргийн гэмт хэрэг үйлдсэн фашист эвсэл.

Зочин
192.82.85.228
   /
2022, 7 сарын 2. 7:09

АНУ ба Баруны дээрэмчин удирдлагатай Дэлхийн тусгаар улсуудын баялагийг булаан эзлэх зорилоготой НАТО-ийн 30
улсуудын цэрэг зэвсэгийг ашиглан тэдний гар хөл болж
Укиран хүмүүсийг ОХУ -ын эсрэг байлдуулж Укираныг дайны талбар болгон сүйрүүлж байгаа Зленский тэнэгийн
дээд ТЭНЭГ .!!!.ОХУ -ын болого ЗӨВ.!!!
болго

дайнч бүлэглэлийн

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02