БНХАУ-ын Шанхай хотын Диснейлэнд энэ сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаагаа сэргээхээр болжээ
2022, 6 сарын 29. 3:330

БНХАУ-ын Шанхай хот дахь Диснейлэнд соёл амралтын хүрээлэн нь энэ сарын 30-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эргэн сэргээхээр болсноо орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдэгдлээ.

Тус хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Диснейлэнд нь өнгөрөгч 3-р сарын 21-ний өдрөөс хойш тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг зогсоогоод байсан ба ийнхүү 100 хоногийн дараа үүд хаалгаа эргэн нээхээр болжээ.

Үйл ажиллагаагаа эргэн сэргээхээр болсонтой холбогдуулан тус байгууллагын зүгээс мэдэгдэхдээ "Зарим танхимаас бусад бүх байгууламж нээлттэй байх хэдий ч үйлчлүүлэгчид ердийн үетэй харьцуулахад хязгаарлагдмал тоогоор нэвтрэх ба тасалбарыг зөвхөн цахим хэлбэрээр борлуулна” хэмээн журамласнаа мэдэгдсэн байна.

Энэ мэдээ олон нийтэд түгмэгц тус улсад үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын платформууд дээрх Шанхайн Диснейлэндийн хайлт ердийнхөөс зургаа дахин нэмэгдсэнээр тогтохгүй ойролцоох зочид буудлуудын захиалга өмнөх өдрөөсөө 1.5 дахин нэмэгдэх зэргээр хүмүүсийн анхаарлыг ихээхэн татжээ.

Шанхай хот энэ сарын 1-ний өдөр хоёр сарын турш үргэлжилсэн хорио цээрээ цуцалсан боловч олон хүний төвлөрөл ихтэй байгууламжуудад хорио цээрийн дэглэм үргэлжилсэн хэвээр байсан тул Диснейлэндийн нээлт ийнхүү бага зэрэг хойшлогдсон аж.

Шанхай хотын Диснейланд нь 1.16 километр квадрат талбайг эзлэн оршдог ба төрөл бүрийн энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг соёл амралтын цогц байгууламж бүхий дэлхийн хамгийн том паркуудын нэг юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45
Өмнөд Солонгост бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ
02024-3-28 11:41