Турк улс Швед, Финляндыг НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжихээр болжээ
2022, 6 сарын 29. 4:350

Швед, Финлянд улсуудыг НАТО-д элсэхэд сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан Турк улс уг шийдвэрээсээ ухарч, дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Турк улс орон нутгийн цагаар 28-ны өдөр Финлянд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэхийг дэмжсэн санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Финляндын ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв.

Финляндын ерөнхийлөгч Саули Нийнистё мэдэгдэл хийхдээ, Испанийн Мадрид хотноо байгуулсан гурван талт хэлэлцээр нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Турк улсын зүгээс Швед болон Финляндыг НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн явдал юм гэжээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Мадрид хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Швед, Финлянд улсыг НАТО-д элсэх замыг нээж өгөх тохиролцоонд хүрснийг дуулгахад таатай байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Турк, Швед, Финланд улсууд зэвсгийн экспорт, терроризмын эсрэг тэмцэл зэрэг Туркийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурсан болохыг Столтенберг мөн тайлбарлав.

Ингэснээр өнөөдрөөс эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Швед, Финлянд улсуудыг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудлыг эцэслэн шийдэх бололтой.

ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа тус хоёр улс нь 70 гаруй жилийн турш баримталж ирсэн төвийг сахисан байр сууринаасаа ухарч НАТО-д элсэхээр тохиролцож, гишүүнээр элсэх хүсэлтээ өнгөрсөн сарын 18-ны өдөр албан ёсоор өргөн барьсан билээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Швед, Финлянд улсуудыг Курдын зэвсэгт бүлэглэлд зэвсэг нийлүүлж дэмжлэг үзүүлдэг гэх шалтгаанаар Турк улс тус хоёр улсыг НАТО-д элсэхэд эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02