Германы прокурорууд Hyundai болон Kia компанийн төлөөлөгчийн газарт нэгжлэг хийжээ
2022, 6 сарын 29. 5:170

Орон нутгийн цагаар 28-ны өдөр Франкфуртын прокурорын газар Hyundai болон Kia Motors компанийн Герман, Люксембург дахь найман төлөөлөгчийн газарт нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримт, эд материалыг хураан авсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Прокурорын хэлснээр, Hyundai болон Kia компаниудыг 2020 он хүртэл яндангийн хийг хянах төхөөрөмж бүхий 210 ​​мянга орчим дизель хөдөлгүүртэй автомашиныг борлуулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Прокурорын зүгээс уг хөдөлгүүрийн программ хангамжийг Borgwarner группын харьяанд байдаг Bosch, Delphi зэрэг сэлбэгийн компаниуд үйлдвэрлэсэн гэж таамаглаж байгаа аж.

Энэ төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн яндангийн хий цэвэрлэх системийн ажиллагааг мэдэгдэхүйц бууруулж эсвэл унтрааж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн азотын исэл ялгаруулдаг болох нь мэдэгдсэн байна.

Эдгээр автомашинууд нь 2015 оныг хүртэл хүчин төгөлдөр байсан байгаль орчны "Евро 5" стандарт болон илүү чангатгасан дараагийн хувилбар болох "Евро 6" стандартыг хангаагүйг хэрэгдэгчид мэдээгүй байсныг прокурорууд онцолжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00