АНУ-ын Сангийн яамнаас Оросын алтны импортод хориг тавилаа
2022, 6 сарын 29. 11:302

Мягмар гарагт АНУ-ын Сангийн яамнаас Оросын алтны импортод хориг тавьж буйгаа мэдэгджээ. Тогтоолыг тэд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Тогтоолд дурдсанаар, “ОХУ-аас гаралтай алтыг хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс их хэмжээгээр эсхүл лицензгүй, Гадаад хөрөнгө хяналтын газраас олгосон зөвшөөрөлгүй АНУ-д импортлон оруулахыг хориглоно.

Энэхүү тогтоолд өнөөдрийг хүртэл ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадуур байсан, гарал нэгтэй алт хамаарахгүй” гэжээ. Тийнхүү тогтоол олон нийтэд хүрсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн байна.

Сангийн яамнаас цохон тэмдэглэснээр энэхүү хориг нь ОХУ-ын Төв банк, Үндэсний хөрөнгийн сан, ОХУ-ын Сангийн яамны алттай холбоотой бүх гуйвуулга, шилжүүлэгт шууд хамаарна гэжээ.

Тэдний зүгээс Оросын эсрэг тавьсан ээлжит хориг нь дан ганц Оросын алтны импортод хамаараад зогсоогүй бөгөөд Сангийн яамнаас Оросын хүнд даацын автомашин үйлдвэрлэгч Камаз компанид хүртэл хориг тавьсан байна. Түүнчлэн Камазтай холбоо бүхий хувь хүн, байгууллагуудыг ч хоригт оруулсан бөгөөд Оросын сансрын төв, Иркут корпорац, Чкалов нислэгийн туршилтын төв болон бусад байгууллагын эсрэг хориг тавьжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
192.82.78.254
   /
2022, 7 сарын 1. 21:34

Одоо хориг тавих юм үлдсэн болов уу.

Тэнгис
   /
2022, 6 сарын 29. 11:36

666гд5666г66н6665ххх6дгг6гг

Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02