Япон: Фумио Кишида цөмийн эрчим хүчний хэрэглээг дээд цэгт нь хүргэхийг хүсжээ
2022, 6 сарын 29. 12:300

Япон улсын ерөнхий сайд Фумио Кишидагийн мягмар гарагт мэдэгдсэнээр, түүний засгийн газар халууны улиралд эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд цөмийн реакторуудыг боломжит дээд хүчин чадлаар нь ажиллуулах болжээ.

Түүний өгүүлснээр Япон улсын хувьд эрчим хүч хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэдэг цөмийн реакторууд нь ажиллагаагүй байгаа тул тэдгээрийг эргэн ажиллуулахад шаардлагатай үнэлгээг яаралтай хийх болно хэмээсэн байна.

Энэ долоо хоногт тус улсын түүхэнд байгаагүй хамгийн халуун үе тохиож байгаа бөгөөд засгийн газраас түгшүүр зарлаж, ард иргэдийг эрчим хүчний хэрэглээгээ танаж, ус сайн ууж, агааржуулагчаа зохистой хэрэглэхийг зөвлөсөн юм. Улмаар бизнесийн байгууллагууд ч засгийн газрын зөвлөмжийг даган эрчим хүчний хэрэглээгээ танах болсон билээ.

Үйл явдлын хүрээнд ноён Кишида олон нийтийг эрчим хүчээ зохистой хэрэглэхийг уриалж, “Халуунаас үүдэн цус харвах нь санаа зовох ёстой асуудал. Тиймээс ч би ард иргэдээ эрчим хүчний хэрэглээгээ танахдаа бүх хэрэглээгээ хасаасай гэж хүсэхгүй байна. Тэд агааржуулагчаа ухаалгаар хэрэглэх ёстой” гэжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00