Европын холбоо 2035 оноос эхлэн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсоох шийдвэр гаргажээ
2022, 6 сарын 29. 14:221

2035 оноос эхлэн Европт бензин, дизель зэрэг дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдаа зогсоно.

Европын холбооны 27 гишүүн улс орон орон нутгийн цагаар 29-ний өдөр 2035 оноос дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон автомашины борлуулалтыг зогсоох тухай Европын холбооны комиссын төлөвлөгөөг эцэслэн баталлаа.

Энэ нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинуудыг Европын зах зээлээс шахан гаргаж буй маш том бодит үйл хэрэг болж буй юм.

Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан бол дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас ялгарах нүүрсхүчлийн хийг 100 хувь бууруулах бодлогын нэг хэсэг юм.

Гэсэн хэдий ч Герман, Итали зэрэг зарим гишүүн орнуудын хүсэлтийн дагуу Европын холбооноос синтетик түлш зэрэг нүүрстөрөгчийн саармаг түлш хэрэглэдэг автомашиныг худалдаалахыг зөвшөөрөх эсэх асуудлыг цаашид хянан хэлэлцэхээр шийджээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.54
   /
2022, 6 сарын 29. 17:18

Тэр үед байх уу та нар

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02