Их Британи: “Никелийн хаан” гэгддэг Потанин болон Путины үеэл зэрэг хүмүүст хориг арга хэмжээ авахаар болжээ
2022, 6 сарын 30. 0:490

Их Британи улсын эрх баригчдын зүгээс ОХУ-д “Никелийн хаан" гэгдэн хөрөнгө орлогын хэмжээгээрээ улсдаа хоёрдугаарт бичигддэг Владимир Потанин болон тус улсын ерөнхийлөгч Владимир Путины үеэл зэрэг хэд хэдэн Оросын иргэнд хориг арга хэмжээ авлаа.

Британийн засгийн газар орон нутгийн цагаар 29-ний өдөр Оросын эсрэг нэмэлтээр 13 шинэ хориг арга хэмжээ авахаа зарлав.

Тус улсын засгийн газрын мэдээлснээр Оростоо хөрөнгө орлогын хэмжээгээрээ хоёрдугаарт бичигддэг Норникел компанийн захирал Потанин нь Украиныг эзлэн түрэмгийлсний дараа ч Путиныг үргэлжлүүлэн дэмжиж, Росбанк болон Тинькофф банкны хувьцааг худалдан авах замаар түүний баялгийг нэмэгдүүлсэн байна.

Потанины цэвэр хөрөнгө 13 тэрбум фунт стерлинг бөгөөд тэрээр дэлхийн хамгийн том цэвэршүүлсэн никель, палладий үйлдвэрлэгч Норникель компанийн 36 хувийг эзэмшдэг аж.

Түүнчлэн Путины үеэл, нүүрсний үйлдвэрлэл эрхэлдэг Колмар Группын ТУЗ-ийн дарга Анна Цивилева мөн жагсаалтад багтжээ.

Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Өнөөдөр батлагдсан энэхүү хориг арга хэмжээнд Путиныг тойрон хүрээлэгчид хамрагдсан нь хориг арга хэмжээ хэнийг ч ялгахгүй гэдгийг харуулж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна Их Британийн засгийн газар Сири дэх Ассадын дэглэмийг дэмжсэн ОХУ-ын хувь хүн, аж ахуй нэгжүүдэд хориг арга хэмжээ авсны дээр оросууд тус улсын аливаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага дээр итгэлцлийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлах шийдвэрийг мөн гаргажээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04