АНУ царцаасан хөрөнгийнх нь зарим хэсгийг Афганистанд хүмүүнлэгийн тусламж болгон илгээхээр хэлэлцэж байна
2022, 6 сарын 30. 2:533

Саяхан болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас их хэмжээний өлсгөлөнгийн хямралд нэрвэгдээд буй Афганистан улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын зүгээс тус улсын Төв банкны царцаасан хөрөнгийн зарим хэсгийг цуцлах талаар хэлэлцэж байгаа аж.

Вашингтон Пост сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын засгийн газрын царцаасан Афганистаны хөрөнгийн зарим хэсгийг тус улсын эдийн засгийг тогтворжуулахад ашиглах талаар Талибантай хэлэлцэж байгаа талаар онцлов. Өнгөрөгч оны 8-р сард АНУ-ын арми тус улсаас бүрэн гарч Талибанчууд Афганистаныг хяналтандаа авах үед АНУ бүх талын эдийн засгийн хориг арга хэмжээг авч, тус улс дахь Афганистаны төв банкны 7 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан билээ. Ингэснээр Афганистан улс хүнс, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай зүйлсийг ч импортлох боломжгүй нөхцөл байдалд ороод байсан юм. Үүнээс гадна сүүлийн 30 жилд тохиолдоогүй ган гачиг нүүрлэсэн нь хүнсний хомсдолыг улам даамжруулан хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн өргөн хүрээтэй хүмүүнлэгийн хямралыг үүсгэсэн билээ. Афганистанд "дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямрал" нүүрлэж байгаа бөгөөд хүн амын талаас илүү хувь нь буюу 24 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм. Энэ нь өмнөх онтой харьцуулахад даруй 30 хувиар өссөн үзүүлэлт байв.

Саяхан тус улсын зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас Афганистанд дахин онц байдал үүсээд байгаа билээ. Өнгөрөгч 22-ны өдөр Пакистаны хилийн ойролцоо 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амь үрэгдэж, 1500 хүн шархадсан байна. Хариу арга хэмжээ авах чадавхигүйн улмаас хохиролын хэмжээ ч улам ихсэхийн хэрээр орон нутагт холер өвчний дэгдэлт гарах вий гэсэн болгоомжлол ч үүсээд байгаа аж.

Байдены засгийн газрын албан тушаалтнууд царцаасан хөрөнгийн зарим хэсгийг Афганистаны эдийн засгийг тогтворжуулахад зарцуулахаар Талибантай хэлэлцээ хийж байгаа ч талибууд хөрөнгийг зувчуулахаас мөн сэргийлэх арга хэмжээг давхар авах шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ерөнхийлөгч Байден 9-р сарын 11-ний халдлагын үеэр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд АНУ-ын зүгээс царцаагаад буй 7 тэрбум ам.долларын 3.5 тэрбум ам.долларыг нөхөн олговор хэлбэрээр олгож, үлдсэнийг нь Афганистаны ард түмнийг дэмжихэд зарцуулах захирамж гаргажээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногийн даваа гарагт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Афганистан улсад 55 сая орчим ам.долларын яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Уг тусламжийн хүрээнд хоол хийх сав суулга, хөнжил, хувцас, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг илгээхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жил Талибууд Афганистанд хяналтаа тогтоосны дараа ч АНУ хүмүүнлэгийн тусламж болгон Афганистанд 775 сая ам.доллар илгээж байв.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
3
0
0
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
64.119.17.135
   /
2022, 7 сарын 1. 11:10

АНУдээрэмчин шившигтэйгээр ялагдсан. Тэгээд бусдын хөрөнгийг хулгайлж дээрэмдэнэ. Дэлхийн банк, санхүүгийн өнөөгийн дээрчдын бүлгийн гар хөл болсон байгууллагуудын тогтолцоог халах хэрэгтэй тийм цаг үе нэгэнт бий болжээ.

64.119.23.108
   /
2022, 6 сарын 30. 19:06

Өөрийнх нь мөнгийг өгчихөөд бас тусламж гэчихжээ. АНУ бол хогийн дээрэмчид.

Иргэн
202.126.89.138
   /
2022, 6 сарын 30. 9:46

АНУ бол дээрэмчид шүү дээ.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02