Pinterest-ийн гүйцэтгэх захирал солигдож байгаад зах зээл эерэг хариу үйлдэл үзүүлжээ
2022, 6 сарын 30. 3:340

Орон нутгийн цагаар 28-ны өдөр АНУ-ын нийгмийн сүлжээний Pinterest плоатформыг үүсгэн байгуулагч, тус компанийн гүйцэтгэх захирал 39 настай Бен Сильберман ажлаа өгөхөө мэдэгдэв. Улмаар Google-ийн худалдааны хэлтсийг удирдаж байсан Билл Рэди шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.

Wall Street Journal зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр гүйцэтгэх захирал Сильберман тухайн өдөртөө захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорсон талаар онцолжээ. Түүнийг огцрох тухай мэдээлэл цацагдах үед тус компанийн хувьцааны үнэ 4,37 хувиар өсч 20,56 ам.долларт хүрсэн байна.

2010 онд Pinterest-ийг үүсгэн байгуулсан Сильберман 12 жилийн турш гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Энэ хугацаанд тэрээр сар бүр Pinterest платформыг идэвхтэй хэрэглэгчдийн тоог 430 саяд хүргэсэн гавьяатай. Голчлон хоол, хувцас загвар зэрэг массд зориулсан контент түгээх замаар хэрэглэгчдийн тоогоо өсгөж чадсан байна.

Wall Street-ийн зүгээс тус компанийг 10 тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй стартап компани болно гэж таамаглаж байсан юм. Улмаар энэхүү таамгийг батлах гэсэн мэт компани 2019 онд амжилттай IPO хийснээс хойш хоёр жилийн хугацаанд хувьцааны үнэ 260 хувиар өсч 2021 оны 2-р сард нэгж хувьцаа нь 85 ам.долларт хүрснээс хойш хувьцааны үнэ зогсолтгүй буурсаар байгаа юм. 28-ны өдөр зах зээлийн үнэлгээ 13 тэрбум ам.доллар болсон нь компанийн IPO хийхээс өмнөх үнэлгээтэй ижил байгаа аж. Учир нь зөвхөн зар сурталчилгааны орлогод тулгуурлан компанийг өргөжүүлэх гэж зүтгэх нь тун хязгаарлагдмал гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэх болоод байгаа билээ.

Энэхүү хандлагыг ажигласан тус компани ч өнгөрсөн жил менежментийн стратегиа өөрчилсөн байна. Тус платформ нь зар сурталчилгаа, цахим худалдаа зэрэг салбарт өргөжин тэлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн сард хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан онлайн худалдааны The Yes компанийг худалдан авсан юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02