Тесла хиймэл оюун ухаан хөгжүүлж, автомат жолоодлогын систем хөгжүүлэгч нараа ажлаас халжээ
2022, 6 сарын 30. 12:240

Тэрбумтан Илон Маскаар овоглодог Тесла компани орон тооны цомхотгол хийхээ зарлаад удаагүй байхад тэд автомат жолоодлогын систем хөгжүүлэгчийн багаа ажлаас нь халжээ.

Тэдний зүгээс эдийн засгийн хямралаас үүдэн нийт ажилчдын 10 хувийг ажлаас халахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү төлөвлөгөөнийхөө хүрээнд Тесла өгөгдлийн ангилагч нараа ажлаас халсан байна.

Өгөгдлийн ангилагч гэдэг тодорхой өгөгдлийг гар аргаар оноон тэмдэглэж, хиймэл оюун ухаан таньж уншихад хялбар болгодог ажил хийдэг юм. Энэ нь хиймэл оюун ухаанаар ажилладаг системүүдийн хувьд маш чухал зүйл бөгөөд үүний тусламжтайгаар автомат жолоодлогын систем аюул багатай ажилладаг.

Харин сүүлийн жилүүдэд Тесла энэ ажлыг автоматаар хийдэг хиймэл оюун ухааныг хөгжүүлсэн тул энэ орон тоонд ажилладаг хүмүүсийн эрэлт эрс буурсан байна.

Тэдний хөгжүүлсэн хиймэл оюун ухаан Теслагийн загваруудаас нэг дор 10000 дүрс билэг татан авч, шүүгээд 7 хүрэхгүй хоногийн хугацаанд өгөгдлийг ангилдаг бол энэ ажлыг хүн хийхэд нэг дүрс бичлэгийг хэдэн сарын хугацаанд ангилж дуусгадаг ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15