Самсунг дэлхийд анх удаа 3 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагч үйлдвэрлэж байна
2022, 6 сарын 30. 16:120

Пүрэв гарагт Самсунг Электроникс компаниас мэдэгдсэнээр тэд Өмнөд Солонгосын Хуасон хот дахь үйлдвэртээ 3 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэж байна гэжээ.

Ингэснээр тэд тийм хэмжээний хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэсэн дэлхийн анхдагч улс болж байгаа юм. Улмаар Самсунг хагас дамжуулагчийн хэмжээг жижигсгэж, хүчин чадлыг нэмэгдүүлэх өрсөлдөөнд Тайванийн Хагас дамжуулагч Үйлдвэрлэгч (TSMC) компанийг ардаа орхих болжээ.

Самсунг Электроникс компанийн мэдээлснээр, тэдний одоо үйлдвэрлэж буй хагас дамжуулагч 5 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагчтай харьцуулахад гадаргуун талбайн хэмжээ нь 16 хувиар багасаж, үзүүлэлт нь 23 хувиар өсөж, цахилгаан зарцуулалт нь 45 хувиар багассан гэнэ.

Тэдний зүгээс шинэ төрлийн хагас дамжуулагчийг ямар үйлчлүүлэгчид худалдан авах тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд энэ нь худалдааны гэрээний нууцлалтай холбоотой гэсэн байна.

Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар Самсунг 3 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэсэн ч уг бүтээгдэхүүнээс ашиг олоход хугацаа зарцуулагдах гэнэ.

Жижиг хэмжээтэй ч илүү боловсронгуй хагас дамжуулагч бүтээх нь том хэмжээтэй хагас дамжуулагч бүтээхээс илүү хэцүү байдаг учир нь том хэмжээтэй хагас дамжуулагчид багтдаг транзисторуудыг илүү жижиг зайнд багтаах шаардлага үүссэнээр тэдгээрийг олноор үйлдвэрлэхэд технологийн ур чадвар ихээр шаарддаг ажээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53