Энэтхэгийн Индиан экспресс сониноос пүрэв гарагт нийтэлснээр сүүлийн саруудад ОХУ тус улсын бордооны хамгийн том нийлүүлэгч болжээ.
Тэдний мэдээлснээр, өнгөрөгч дөрвөөс зургаадугаар сарын хугацаанд Энэтхэг улс ОХУ-аас нийт 350 мянган тонн ди-аммонийн фосфат импортолсон гэнэ.
Эх сурвалжийн хэлснээр Энэтхэг улс нэг тонн бордоог 920-925 ам.доллароор худалдан авах гэрээ байгуулсан хэмээжээ.
Индиан Экспресс, “ОХУ-аас татан авсан бордоо хариф тарих үетэй зэрэгцэн яг цагтаа ирсэн бөгөөд ирэх долоодугаар сард импортын хэмжээ дээд цэгт хүрнэ” гэсэн юм.
Харин Энэтхэг улсад экспортолсон бордооны хэмжээгээр ОХУ-ын дараагаар Хятад, Саудын Араб, Марокко, Йордан улсууд удаалжээ.
Эх сурвалж: ТАСС