Премиум групп хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи ашиглан нарийн ногоо ургуулах хүлэмж байгуулна
2022, 6 сарын 30. 17:180

Премиум Групп Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг арилгах зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн дэвшилтэд технологи ашиглан нарийн ногоо ургуулах гидропоник хүлэмжийг байгуулах төслийг боловсруулж өнөөдөр уг төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

2011 оноос барилга, дэд бүтэц болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа амжилттай явуулж буй үндэсний тэргүүлэгч компани болох Премиум Групп нь 2 жил гаруй хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын “ухаалаг хүлэмж”-ийн тэргүүлэгч компани болох “PlanTFarm” компанитай харилцаа тогтоож, уг төслийг Монгол улсад хэрэгжүүлэх албан ёсны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурла

 

Премиум Группийн Гүйцэтгэх захирал А.Ганболд, БНСУ-ын Плантифарм Компанийн Захирал Кан Дэ Хён нар Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн дэвшилтэд технологи ашиглан нарийн ногоо ургуулах гидропоник хүлэмжийг байгуулах төсөлд гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөлд нийт 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 3 жилийн хугацаанд өөрсдийн эх үүсвэрээр хийх бөгөөд Монгол Улсад хэрэгжсэнээр жил бүр 800 гаруй тонн навчит ногоог Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсэнд жилийн 4 улиралд тасралтгүй нийлүүлэхээс гадна нийт хүн амын эрүүл зөв амьдралын хэв маягийг дэмжих, хоол хүнсний зохистой хэрэглээний талаар боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.

Гидропоник технологийг ашигласнаар жилийн дөрвөн улирлын аль ч нөхцөлд хүнсний ногоо тариалах орчныг бий болгох боломжтой бөгөөд уламжлалт газар тариалангийн аргуудаас нэг жилд 60 дахин их ургац хурааж өндөр бүтээмжтэй, эрчимжүүлсэн үйлдвэрлэлийг Монгол Улсад нутагшуулахаар зорьж байна.

Уг хүлэмжээс хураасан нарийн ногоо нь хэрэглэгчийн гарт тухайн өдөртөө шууд шинээр хүргэгдэх боломжтой бөгөөд ямар ч төрлийн пестицид, хортон шавж устгалын бодис ашигладаггүй учир Монгол хүний эрүүл мэндэд урт хугацаанд ач тустай.

Мөн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам, Мэргэжлийн холбоод, дотоодын болон Олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47