Хятадын сүүнээс бөөрний дутагдал үүсгэгч бодис илэрчээ
2022, 7 сарын 1. 1:150

Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүнээс бөөрний дутагдалд хүргэдэг бодис илэрчээ. 2008 онд "меламины дуулиан" дэгдэж хятадууд өөрийн улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үл итгэх байдал ихээхэн газар авч байсан үеийг энэхүү үйл явдал дахин сэрээж буй бололтой.

"Пэнпай Шимбун" зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 30-ны өдөр Шинжаанд төвтэй MaiQuEr компанийн үйлдвэрлэсэн сүүнээс пропилен гликол илэрсэн тухай мэдээлсэн бөгөөд Хятадын зах зээлийн хяналт удирдлагын газар уг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглосон болохыг онцлов.

Пропилен гликол нь өнгөгүй, үнэргүй органик нэгдэл бөгөөд хөлдөлтөөс хамгаалах, ариутгагч, тосолгооны материалын түүхий эд болдог аж. Удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь мэдрэлийн системийг гэмтээж, бөөрний дутагдалд хүргэдэг гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Шинжаан, Бээжин, Жэжян зэрэг томоохон хотуудаар өөрийн нэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаалахын хажуугаар талх, нарийн боовны сүлжээ дэлгүүр ажиллуулдаг тус компани сургуулиудад сүү ханган нийлүүлэгчээр хэд хэдэн удаа шалгарч байжээ.

Мөн тус компанийн охин компани болох Жэжян Нью Мэйшин компанийн хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаагүйн улмаас торгууль ногдуулж байсан удаатай гэнэ.

30-ны өдөр Хятадын Weibo зэрэг олон нийтийн сүлжээн дэх хамгийн их хандалт авч, хайлт хийгдсэн мэдээллээр энэхүү мэдээ шалгарч интернет хэрэглэгчид “Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл хэзээ ч шийдэгдэх боломжгүй зүйл юм байх даа?” хэмээн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

"Меламины дуулиан"-ы уршгаар хятадууд ямар нэгэн асуудалтай гэгдсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд маш мэдрэмтгий ханддаг болсон юм. Тухайн үед хүний ​​биед хортой химийн бодис болох меламинтай хүүхдийн сүүн тэжээл зах зээлд борлуулагдсанаар 6 нярай амь насаа алдаж, 300 мянган хэрэглэгч ямар нэгэн байдлаар хохирч байсан юм. Бүтээгдэхүүнийхээ тэжээллэг чанарын мэдээллийг хуурамчаар үйлдэхийн тулд уг бодисыг нэмсэн болохоо тухайн үед компаниуд мэдэгдэж байжээ.

2020 онд тус улсад мөн хуурамч сүүн тэжээл уусан нярайн толгой хавдсан хэрэг гарч байжээ.

Дотоодын бүтээгдэхүүнд үл итгэх байдал газар аван нэг үе хятадууд Өмнөд Солонгос, Хонконг, Тайвань, Европын орнуудаас хүүхдийн сүүн тэжээл импортолж байв.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57