Хар тэнгис дэх стратегийн чухал цэг болох Могойт арлыг Оросын цэргүүд орхин гарчээ
2022, 7 сарын 1. 3:561

Оросын арми Хар тэнгис дэх стратегийн чухал цэг болох Могойт арлаас (Змеиный остров) цэргүүдээ татжээ.

Ройтерс болон Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залузный орон нутгийн цагаар 30-ны өдөр Телеграм хуудсаараа дамжуулан "Түрэмгийлэгчид манайхны бөмбөг, пуужин, агаарын цохилтыг тэсвэрлэж чадалгүй Могойт арлыг орхин гарлаа" хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.

Стратегийн ач холбогдол бүхий газар нутгийг маань чөлөөлөхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчилсан Одесса бүс нутгийн батлан ​​хамгаалах хүчнийхэнд талархал илэрхийлье” гэж тэрээр нэмж хэлэв.

Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мөн өөрийн Твиттер хуудаснаа "Могойт арал дээр одоо Оросын армийнхан үгүй болсон. Манай арми маш сайн ажиллалаа" хэмээн жиргэжээ.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс “Оросын зэвсэгт хүчин сайн санааны илэрхийлэл болгон өнөөдөр Могойт арал дээрх даалгавраа дуусгасан гарнизоноо татан гаргалаа" гэж мэдэгдсэн байна.

Оросын Батлан ​​хамгаалах яамны зүгээс үргэлжлүүлэн мэдэгдэхдээ, энэхүү алхам нь Украины үр тарианы экспортод хүмүүнлэгийн сувгийг бий болгох НҮБ-ын хүчин чармайлтад саад болохгүй гэдгээ харуулж буй хэрэг юм хэмээн цохон тэмдэглэжээ.

Гэвч Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулева "Орос улс ялагдлаа үргэлж энэ мэтчилэн нуухыг оролддог" хэмээн өөрийн Твиттер хуудаснаа шүүмжилсэн байна. Мөн тэрээр "Илүү их зэвсэг илгээ, ингэснээр бид бүр ч олон газар нутгаа эргүүлэн авах боломжтой болно" гэж барууны орнуудаас зэвсгийн тусламж үзүүлэхийг уриалсан байна.

Украины арми тус аралд томоохон хэмжээний халдлага үйлдсэнээ зарлаж, 26-ны өдөр Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг устгасан тухай мэдэгдэж байсан юм. 27-ны өдөр ч пуужингийн довтолгоо үргэлжилсэн аж.

Тус арал нь Хар тэнгисийн баруун хойд хэсэгт, эх газрын Украины өмнөд захаас 48 км-ийн зайд оршдог чулуурхаг арал юм. Украины хамгийн том боомт болох Одесса, НАТО-гийн холбоотон Румын улсууд уг аралтай ойр оршдог тул далайн худалдааны хяналт, цэргийн хүчний хувьд стратегийн чухал цэгт тооцогддог учир өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр ОХУ Украиныг эзлэн түрэмгийлсэн эхний өдрөө Хар тэнгисийн флотын командлагчид тус арлыг эзлэх тушаал өгчээ.

Гэтэл тус арал дээрх Украины 13 цэрэг Оросын армийн “зэвсгээ хаян бууж өг” гэсэн шаардлагад "там руугаа тонилцгоо” гэсэн утга агуулга бүхий хариу барьсан бичлэг нь цацагдан эх орон нэгтнүүдийнхээ сэтгэлийг хөдөлгөн талархалыг хүлээж байсан билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
12
0
5
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.89.130
   /
2022, 7 сарын 1. 12:33

Цуглуулж байгаад хусах гэж байхад нацистууд тэнэгтэх

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47