Өмнөд Солонгос улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 5 хувиар нэмэгдүүлж, цагийн 9,620 вон болгох болжээ
2022, 7 сарын 1. 16:461

Пүрэв гарагт Өмнөд Солонгос улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний комиссоос мэдэгдсэнээр, тус улс ирэх оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 5 хувиар нэмж, улс даяар хөдөлмөрийн нэг цагийн хөлс хамгийн багадаа 9620 вон байхаар заажээ.

Ингэснээр БНСУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр АНУ, Япон улстай эн зэрэгцэх болж байгаа юм. АНУ-ын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь цагийн 7.25 ам.доллар байдаг бол Япон улсын хувьд 7.66 ам.доллар байдаг ажээ.

Комиссын зүгээс мэдэгдсэнээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 хувиар өсгөх шийдвэрийг тэд энэ оны дотоодын эдийн засгийн өсөлт хийгээд хэрэглэгчийн үнийн өсөлтөд тулгуурлан гаргасан гэнэ.

Харин Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний яамнаас мэдээлснээр тэд ирэх наймдугаар сарын эхэн үед энэхүү шийдвэрийг эцэслэн батлах болжээ.

БНСУ-ын хувьд хэрэглэгчийн үнийн өсөлт ард иргэдийн худалдан авах чадварыг эрчимтэй бууруулж байгаа тул ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхөөр шийдвэрлэсэн байна.


Э сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин ц
139.5.217.9
   /
2022, 7 сарын 4. 16:30

Манайд ажлын хөлсний доод хэмжээ 520,0 төгрөг болгоно гээд байгаа билүү, хүмүүс маань бүгд хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг юм байна

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47