Европын Холбоо Шинэ Зеланд улстай 4 жил хэлэлцсэний эцэст чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ
2022, 7 сарын 1. 17:180

Пүрэв гарагт Европын Холбоо, Шинэ Зеланд улс нар 4 жил хэлэлцсэн чөлөөт худалдааны гэрээгээ эцсийн байдлаар боловсруулж, түншлэлийн харилцаагаа бэхжүүлжээ.

Европын Холбооноос мэдэгдсэнээр шинэхэн гэрээний хүрээнд тэдний хоорондын худалдаа 30 орчим хувиар өсөх тооцоотой байгаа юм. Улмаар бараа бүтээгдэхүүний татварыг хасахад л бизнес эрхлэгчид дор хаяж 140 сая евро хэмнэх гэнэ.

Гэрээг байгуулсны дараа Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, “Энэ бол түүхэн мөч. Энэхүү гэрээ нь үнэхээр сайн боловсруулсан, орчин үеийн худалдааны гэрээ. Үүнийг байгуулснаар манай бизнесийн байгууллага, тариаланч, хэрэглэгчдэд маш их боломж нээгдэнэ. Гол нь дан ганц манайд бус хоёр талд хоёуланд нь ашигтай байх болно” хэмээжээ. Тийнхүү тус холбооноос Шинэ Зеландад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ч 80 гаруй хувиар нэмэгдэх гэнэ.

Чөлөөт худалдааны гэрээг Европын засгийн газар баталж, Шинэ Зеланд улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр хэрэгжих ажээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59