ОХУ Сахалин-2 төслийг өөрсдийн мэдэлд оруулжээ
2022, 7 сарын 1. 19:139

ОХУ газрын тос, байгалийн хийн Сахалин-2 төслийг өөрсдийн хяналтдаа оруулжээ. Энэ тухай тогтоолыг ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт үзэглэсэн байна.

Сахалин-2 төслийн хувьд Их Британийн Shell компани 27.5 хувь, Япон улсын Мицуй, Мицубиши компани 22.5 хувийг эзэмшдэг томоохон төсөл юм.

Гэвч ноён Путины баталсан тогтоолын улмаас тэд Сахалин-2 төсөлд оруулсан хөрөнгөө хөсөр хаяхаас өөр сонголтгүй үлдэж болзошгүй нөхцөл үүсэж байгаа ажээ.

Тогтоолд тусгаснаар нэгэн шинэ компани Сахалин Эрчим хүчний Инвестментийн бүх эрх, үүргийг хариуцах болсон юм. Улмаар төслийн хүрээнд Газпром компани өөрсдийн хувийг хадгалж үлдэх ч Shell, Мицуй, Мицубиши компаниудын хувьд Оросын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой гэнэ.

Үйл явдлын хүрээнд Shell Сахалин-2 төсөл дэх өөрсдийн хувийг зарах болсон бөгөөд боломжит худалдан авагч нартай уулзаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэдний зүгээс тогтоолын тухай мэдэж байгаа бөгөөд одоогоор үүнээс үүдэн ямар, ямар хүндрэл учирч болохыг үнэлж байгаа гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
11
1
3
4
4
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 9 сэтгэгдэл
202.21.108.203
   /
2022, 9 сарын 20. 17:12

Япончууд Оросын эсрэг бууны нохой болж их боргосон, э/з ийн хоригууд олон тавьсан, Оросууд Сахалинаас Японыг явахыг хүссэн, гэвч Япончууд ширлээд байгаад л бсан. Энэ бол Япончууд маш том боломжоо алдсан. Маш мэдрэмжгүй гадаад бодлого явуулсан даа. Өдийд Оросын талд үгүй юмаа гэхэд төвийг сахиад үлдсэн бол маш том хонжоо хийх байлаа.

Иргэн
66.181.161.101
   /
2022, 7 сарын 3. 19:34

Орос орноор яваад ирлээ . Орос орон эзэнтэй , хуультай , хуулиа мөрддөг ард түмэнтэй гэдгийг ёстой харлаа . Улс гүрэн хүчирхэг эзэгтэй байх нь сайхан юм аа. Тэр нь тэгээд эх оронч сэтгэл зүрхтэй бол ард түмэн л амгалан байх юм бна . Хэзээ энэ газрыг ухах бол ямар гол мөрөн минь ширгэх бол , хичнээн өр зээл тавьж эх оронд , хойч ирээдүйд минь гай тарьцгаах бол , хар хятадаар энэ орныг дүүргэж дууслаа гэж эмзэглэж шаналж явахгүй, гаднын улсын гар хөл болсон улс төрчдөөс сэжиглэж бухимдахгүй төр түшиг түмэн олон амгалан, төр засагтаа сүсэглэж сэтгэл дүүрэн явах юм сан да

202.9.47.44
   /
2022, 11 сарын 23. 0:34

Өгөр Коммунист

0 0
192.82.71.172
   /
2022, 7 сарын 3. 9:14

Oxy.Orosiin 600~700 Terbum dollariin
Xurungiig Baruunixan Amerikuud
TydgelzyyLsen bgaa Odoo Altnii
Exportiig ni xorigt oruulz bgaa
Orosiin gadaad bankin daxi ALtnii
Nuutsiig xuraaj bgaa

Bold
202.126.89.124
   /
2022, 7 сарын 3. 8:06

Snuud l huraaj awaachee tanai horongiig yaj deeremdej baigaa bilee ed nar

202.21.108.145
   /
2022, 7 сарын 3. 4:14

Нэг цаасан дээр гарын үсэг зураад л оруулсан хөрөнгө гэрээ энэ тэр хамаагүй болчдог. Тийм ч юм байхгүй байхаа. Хэзээ нэгэн цагт шүүгдэж л таараа.

66.181.186.58
   /
2022, 7 сарын 2. 23:35

Гуйлгачин дээрэмчин орос

66.181.161.22
   /
2022, 7 сарын 2. 20:14

Гадны удсын хөоөнгийг шууд оросын мэдэлд ав .гадныханыг үтэр түргэн хөөж явуулах нь зөв

202.21.108.228
   /
2022, 7 сарын 2. 19:58

5 - 0

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17