Украины талаас оросууд Лисичанськ хотыг эзлэн авсныг баталжээ
2022, 7 сарын 4. 11:430

Украин улсын зэвсэгт хүчнээс оросууд тус улсын зүүн хэсэгт байрладаг Лисичанськ хотыг эзлэн авсан болохыг баталжээ.

Украины армийн жанжин штабаас мэдэгдсэнээр, “Лисичанськ хотод ширүүн тулалдаан болж өнгөрсөн хойно манай батлан хамгаалах хүчин эзлэгдсэн бүс, шугамаас ухрахаас өөр аргагүйд хүрлээ” гэсэн юм. Тэдний зүгээс цэргүүдийнхээ амь насыг аврахын тулд ухрах шийдвэр гаргасан хэмээжээ.

Тэднийг ийн мэдэгдэхээс өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу долоодугаар сарын 3-ны өдөр тэдний цэргүүд Лисичанськ хотыг эзэлж, Луганск мужийг бүхэлд нь өөрсдийн мэдэлд оруулсан болохыг мэдэгдээд байсан юм.

Украины зэвсэгт хүчний ерөнхий штабын хэлснээр байлдааны талбарт Оросын тал зэр зэвсэг, хүн хүчний хувьд давуу байдалтай байсан гэнэ.

Үйл явдлын хүрээнд ерөнхийлөгч Володимир Зеленский тэдний цэргүүд байлдааны илүү боловсронгуй тактик, илүү орчин үеийн зэр зэвсэгтэйгээр Лисичанськ мужид эргэн очно гэдгийг амласан юм.

Лисичанськ хотод болсон байлдааны хувьд ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсын цэргүүд хүч хавсарсан байна. Тодруулбал, бямба гарагт тус улсын удирдагч Рамзан Кадыров Чечений цэргүүд Лисичанськ хотыг бүрэн бүсэлсэн бөгөөд дайсны талд гарах гарц байхгүй болсон тухай өөрийн Телеграм хуудаснаа нийтэлжээ.


Эх сурвалж: BBC, ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
2
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59