Шри Ланка улсын эрчим хүчний сайд шатахууны нөөц нь дуусаж байгааг анхааруулжээ
2022, 7 сарын 4. 15:260

Ням гарагт Шри Ланка улсын эрчим хүчний сайд Канчана Вижесекера улсынх нь шатахууны нөөц шавхагдаж байгаа талаар ард иргэдэдээ хатуу анхааруулжээ.

Түүний мэдэгдсэнээр Шри Ланка улсад өдгөө ердийн үед нэг өдөр ч хэрэглэж хүрэлцэхгүй хэмжээний шатахуун үлдээд байгаа гэсэн юм. Тодруулбал тэдэнд нийт 12,774 тонн дизель, 4061 тонн бензин түлшний нөөц л үлджээ.

Мөн ноён Вижесекерагийн хэлснээр Шри Ланка улсад ойрын хоёр долоо хоногийн хугацаанд бензин түлш ирэхгүй гэнэ. Харин дизель түлшний импортын хувьд амралтын өдрүүдэд ирэх төлөвтэй байгаа ч тус улсын төв банканд түлшийг худалдан авах хангалттай мөнгө байхгүй гэжээ. Тодруулбал, Шри Ланка улсын төв банк ердөө 125 сая ам.долларт тэнцэх түлш худалдан авах боломжтой байгаа бөгөөд энэ нь төлөвлөгөө ёсоор худалдан авахаар захиалсан шатахууны нийт төлбөрийн талд ч хүрэхгүй юм. Түүнчлэн тэд одоогийн байдлаар 7 шатахуун нийлүүлэгчид нийт 800 сая ам.долларын өртэй байгаа ажээ.

Шри Ланка улсын хувьд өнгөрөгч долоо хоногт шатахууны худалдаанд хязгаарлалт тогтоож, нэн чухал шаардлагагүй тээврийн хэрэгсэлд шатахуун олгохоо зогсоохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр тэд шатахууны нөөцөө хэмнэж байгаа билээ. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1970 оны газрын тосны хямралаас хойш ард иргэддээ шатахуун худалдаалахыг хориглосон анхны улс Шри Ланка болж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02