Австрали улс Украин улсад 74 сая ам.доллартой тэнцэх хэмжээний цэргийн тусламж үзүүлэх болжээ
2022, 7 сарын 4. 16:320

Даваа гарагт Австралийн ерөнхий сайд Энтони Албанез Украин улсад дахин цэргийн тусламж үзүүлэх болсноо мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, “Ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн хүсэлтийн дагуу Австрали улс Украинд дахин цэргийн тусламж олгох боллоо. Тусламжийн багцад 67,8 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зэр зэвсэг буюу 14 хуягт тээвэрлэгч, 20 “Бушмастер” загварын хуягт машин болон Австралийн батлан хамгаалах салбараас нийлүүлэх бусад техник хэрэгсэл багтана. Мөн бид НАТО-гийн Украинд туслах итгэлцлийн санд ч хувь нэмрээ оруулах болно” гэжээ.

Ингэснээр Австралийн тус улсад илгээсэн цэргийн тусламжийн нийт хэмжээ 230,6 сая ам.доллартой тэнцэх юм.

Мөн ноён Албанезын мэдэгдсэнээр Австрали улс хил хянах тоног төхөөрөмжийг шинэчлэх, кибер аюулгүй байдлыг сайжруулах, дотоод дахь хилийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд туслах 5.9 сая ам.долларыг Украины Хил хамгаалах албанд байршуулах болсон байна.

Түүнчлэн тэд Украин улсаас импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнээс татвар авахгүй хэмээжээ.

Түүний өгүүлснээр, “Австрали улс Украины ОХУ-ын эсрэг гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Олон улсын Шүүхийн өмнө тэднийг дэмжих болно. Миний саяхан Киев хотноо хийсэн айлчлал болоод бусад улс орны удирдагч нарын хийсэн айлчлал нэгэн маш тодорхой мессежийг дамжуулж байгаа нь Австрали шиг ардчилсан улс орнууд шаардлагатай үед Украины ард иргэдтэй мөр зэрэгцэн зогсоно гэдэг юм” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04